Вакцины туршилтын талаар таны мэдэхгүй зүйлс



Хүн дээр туршилт эхэлсэн талаар мэдээлэл цацагдаад багаггүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл “Novavax” буюу “NVAX” клиникийн 1,2-р туршилт хийх төлөвлөгөөний дагуу ажил үргэлжилж байгаа талаар мэдэгдлээ. Үүнийгээ “NVX-CoV2373” гэж нэрлээд байгаа аж. Хоёр төрлийн туршилт хийж байгаа нь учиртай. Эхний хэсэг нь 130 эрүүл хүн дээр туршилт хийх юм. Насны хувьд 18-с 59 насны хооронд. Туршилтыг Австралийн 2 газар хийнэ. Туршилтын хариу, судалгааны эхний тайлан долдугаар сард гарна. Харин хоёр дахь туршилтын арга нь эхний туршилтаас гарсан хариунаас хамаарч хийгдэх юм. Хоёр дахь туршилтыг “Novavax”  АНУ-д хийх төлөвлөгөөтэй байгаа. Төслийг Осло хотод төвтэй “CEPI”  буюу Эпидемиологийн онц байдлын эвлэл санхүүжүүлж байгаа талаар эх сурвалж онцлов.
Яг одоогийн байдлаар нийт 5.5 сая хүн халдвар авч 340 мянга гаруй хүн амиа алдаад байна. Халдвартай тэмцэх ажлын хүрээнд ДЭМБ-тай хамтарч Novavax, Moderna MRNA, Inovio Pharmaceutcals, Pfizer PFE, BioNTech зэрэг компани, эрүүл мэндийн тэргүүн судалгааны лабораториуд ажиллаж байна.  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан