COVID-19: Халдварын улмаас эмэгтэйчүүд үргүй болж болзошгүй

Хятадын Жининий анагаах ухааны их сургуулийн физиологийн тэнхмийн эрдэмтэд судалгаа хийсний дүнд COVID-19 вирусийн халдвар авсан эмэгтэйчүүд үргүй болж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай Известия мэдээллээ. 
 
COVID-19 вирусийн халдвар нь нөхөн үржихүйн системд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна. Тодруулбал, COVID-19 нь өндгөвч, умай, үтрээн орчинд халдварласнаар үргүйдэлд хүрч болзошгүй гэнэ.
 
Түүнчлэн сарын тэмдгийн мөчлөг алдагдах, жирэмсэн эмэгтэйчүүдэд амьсгалын замын синдром бусад эмгэг үүсэх эрсдэлтэй гэдгийг эмч нар анхааруулжээ. Тиймээс коронавирусээр халдварлаад эмчлүүлсний дараа эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж байхыг эмч нар зөвлөсөн байна.
 
Энд дуулгахад, халдвар авсан хүмүүсийн нөхөн үржихүйн системд вирус сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар Оросын эрдэмтэд ч анхааруулж байлаа. Тухайлбал, Новосибирскийн улсын их сургуулийн Биотехнологи, вирус судлалын лабораторийн эрхлэгч, Оросын ШУА-ийн гишүүн Сергей Нетесов олон төрлийн вирусийн халдвар нөхөн үржихүйн системд сөргөөр нөлөөлдгийг онцолж байсан юм. 
 
"Шинэ төрлийн коронавирус нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлөх боломжтой. Гэхдээ яв цав баталсан баталгаа байхгүй. Энэ оны эцэс гэхэд таамаглал дээр биш харин  бодит тоо баримт дээр тулгуурласан анагаах ухааны судалгаанууд гарах байх " хэмээн тэрбээр онцолж байв.
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан