ДЭМБ: АНУ COVID-19 вирусийн шинэ голомт болж болзошгүй

АНУ COVID-19 титэм вирусийн цар тахлын шинэ голомт болж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) албан ёсны төлөөлөгч Маргарет Харрис мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 
 
Маргарет Харрисын мэдэгдсэнээр, өнөөдрийн байдлаар Европ болон АНУ титэм вирусийн гол голомтууд болсон аж. Сүүлийн өдрүүдэд шинээр батлагдсан тохиолдлуудын 85 хувь нь АНУ, Европд гарсан бол үүнээс 40 хуь нь АНУ-д бүртгэгджээ. 
 
Энд дуулгахад, АНУ-д халдвар авсан хүний тоо 50 мянгад дөхсөн бол аюулт өвчний улмаас 600 хүн нас барсан байна.
 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан