“COVID-19” нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах чадвартай гэдгийг нэгэнт тогтоосон. Мөн тухайн гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай. Тухайлбал, уг вирус 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргууд 2-3 хоног амьдрах, хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд 5 хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулж байна.