Ургамал нь фотосинтез явуулах буюу нүүрстөрөгчийг шингээж хүчилтөрөгч ялгаруулах чадвартай гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс агаарыг цэвэршүүлдэг гэж итгэн тасалгаандаа цэцгийг олноор нь тарьдаг. Гэвч үнэн хэрэгтээ тасалгааны цэцгийн ялгаруулах хүчилтөрөгчийн хэмжээ маш бага, хүний нэг өдрийн хэрэгцээний нэг хувьд ч хүрдэггүй аж. Үүнээс гадна хүмүүс цэцэг тарихдаа ургамал гэрэлтэй орчинд л фотосинтез явуулдаг гэдгийг мартчихдаг. Харанхуйд эсрэгээрээ хүчилтөрөгчийг шингээж, нүүрстөрөгч ялгаруулдаг бөгөөд нарны гэрэл багатай тасалгаанд тарьсан цэцэг агаар цэвэршүүлэгч биш бохирдуулагч болдог байна. Энэ учрыг мэдэлгүй унтлагын өрөөндөө олон цэцэг тарьснаас болоод шөнө агааргүйдэж нас барсан харамсалтай тохиолдол ч гарч байжээ.