
Өвлийн улиралд утаа нэмэгдэхтэй холбоотой иргэд маань агаар шүүгч авах нь ихэсдэг. Тэгвэл агаар шүүгчийн дундаж ханш 400 орчим мянган төгрөг байдаг.
Харин танд хэд дахин хямд, эрүүл аргаар жилийн дөрвөн улиралд гэрийнхээ агаарыг цэвэршүүлэх боломж байна.
НАСА-гийн “Цэвэр агаар судлал” судалгаагаар тасалгааны ургамал нь хүчилтөрөгч ялгаруулахаас гадна, гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, хивс болон барилга байшингаас ялгардаг химийн хорт бодисуудыг өөртөө шингээн, агаарыг шүүж цэвэршүүлэх замаар гэрийн уур амьсгалыг сайжруулдаг нь батлагджээ.
Эдгээрээс хамгийн сайн агаар цэвэрлэдэг тасалгааны ургамлуудыг танилцуулья:

Нөмөргөнө (Spathiphyllum): Хамгийн сайн агаар цэвэршүүлдэг. Гэхдээ ургамлын зарим хэсэг хүүхдэд бага зэргийн хортой тул бага насны хүүхдээс хол тавих хэрэгтэй. Тус цэцэг нь айл гэрийн амьдралд амгалан тайван байдал, мөн эмэгтэй хүнд аз жаргал авчирдаг гэж үздэг.




