Коронавирусын эсрэг "Авиган" эмийг Японоос авчирна

С.САРУУЛ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлийн талар ээлжит мэдээллээ өглөө. Дэлхийн 209 оронд коронавирусын халдвар тархаж 67 мянга гаруй хүн нас бараад байна. Харин манай улсын хувьд 14 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь эдгэрч, 12 иргэний эмчилгээ үргэлжилж байна. Ажиглалтад 2334 хүн байгаа гэв. Хамгийн сүүлд буюу Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй хоёр тохиолдол. Дөрөвдүгээр сарын 4-нд 337 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг яамнаас мэдээллээ.Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд бүртгэгдээд буй сая гаруй тохиолдлын 40 хувь нь хаанаас халдвар авсныг тогтоож чадаагүй байна. Тиймээс ариун цэврийн халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна" гэлээ. Бусад улс оронд ховордоод байгаа коронавирусын эсрэг "Авиган" эмийг Японоос авчирч буйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдлээ.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан