Төв мэдрэлийн тогтолцоо коронавирусээр халдварласан тохиолдол илэрчээ

БЭЭЖИН. /TASS/. Бээжин хотын “Дитань” халдварт өвчний эмнэлгийн эмч нар хүний төв мэдрэлийн систем коронавирусээр халдварласан анхны тохиолдлыг бүртгэжээ. 

Коронавирусээр үүсгэгдсэн уушгины үрэвсэл, тархины эдийн үрэвслийн өвчин нь эдгэрсэн өвчтөн 2 дугаар сарын 25-нд эмнэлгээс гарчээ. Өвчтөний биеийг “Дитань”  эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Лю Зин хариуцсан бөгөөд өвчтөнд ухаан балартах шинж тэмдэг ажиглагдаж байсанд тэрбээр онцгой анхаарал хандуулжээ.
 
"Үүнээс үзвэл, энэ вирус нь төв мэдрэлийн системд халдварладаг байж болзошгүй юм" хэмээн "Дитань" эмнэлэг мэдэгдсэн байна. 
Коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа нь амьсгалын тогтолцооны үйл ажиллагаанд хүндрэл учруулах, миокардыг гэмтээх, цусны эргэлтийн тогтолцоонд доголдол үүсгэх, бөөр элэг болон дотрын өөр олон эрхтнийг гэмтээхэд хүргэдгийг өмнө нь эмч нар олж илрүүлсэн хэдий ч төв мэдрэлийн тогтолцоо коронавирусээр халдварласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй аж. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан