Дэлхий дээрх хамгийн аюултай ургамал

Далийн ягаан (Rhododendron)
 Азийн орнуудад голчлон ургадаг энэ сэтгэл татам ургамал хаврын сүүлчээр цэцэглэх бөгөөд ягаан, нил ягаан, шар, цагаан гээд олон өнгөтэй байдаг. Ихэнх нь өөртөө андромедотоксин, граянотоксин, родотоксин хэмээх хортой бодисыг агуулах ба нэлээдг их хэмжээний хор нь навчинд нь агуулагддаг гэсэн судалгаа бий. Мал амьтад эл ургамлыг идэх магадлал өндөр байдаг ба идсэн тохиолдолд тухайн амьтанд бөөлжих, зүрхний цохилт удаашрах, ухаан алдах, хамаг бие нь сульдах, амьсгалахад хэцүү болох, тэнцвэрээ алдах, шүлс ялгаралт ихсэх зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрдэг байна.
Согтуу өвс (Datura stramonium)
   Чөтгөрийн өвс, тамын хонх, чөтгөрийн бүрээ хочтой эл ургамал нь АНУ, Канад, Карибын тэнгист ургадаг энэ ургамал хүн, амьтны ухаан санаанд сөргөөр нөлөөлж, хий юм харахад хүргэнэ. Эл ургамлын навч, үрэнд хорт бодисын концентрац хамгийн өндөр байх ба 90-150 см хүртэл өндөр ургадаг байгаа юм. Зуны саруудад ургадаг энэхүү ургамлын хорт чанар нь түүний нас, цаг уурын байдал, газарзүйн нөхцөл зэргээс шалтгаалдаг. Жимс байна гэж андуурч идсэн хүмүүсийн мэдрэлийн системд сөрөг нөлөө гарч, харах, сонсох, амтлах чадвар нь муудан зарим тохиолдолд үхэлд хүргэж байжээ.
Бругманси (Angel’s Trumpets)
   Өмнөд Америкийн тропикийн бүсийн уугуул ургамалд тооцогддог энэхүү том бут нь нэлэнхүйдээ тун аюултай хорт бодис болох тропан алкалоидыг өөртөө агуулж байдаг юм.  Бишгүүр хэлбэрийн энэ ургамал 25-50 см хүртэл өндөртэй ургах ба тун анхилам үнэртэйгээс гадна цагаан, шар, улбар шар, улаан гэх зэрэг таатай өнгөтэй байдаг. Навч, үр, үндэс нь ходоодонд орсон тохиолдолд дотор муухайрах, гэдэс гүйлгэх, таталт өгөх, хий юм харах шинж тэмдгүүд илэрнэ. Хүний амь насыг авч одсон харамсалтай тохиолдлууд ч гарч байжээ.
Чонын хорс (Aconite)
  Дэлхийн хойд хагаст ургадаг энэ цэцгийг чонын хараал, ирвэсийн хараал хэмээн нэрлэх нь ч бий. Чонын хорс тэр чигтээ алкалойд хэмээх хорт бодисоос бүтэх ба үндсийг нь хамгийн хортой гэж үздэг. Эртний Грекүүдийн чоно, ирвэсийг хөнөөх хэрэгсэл болж байсан эл ургамал нь 180 см хүртэл өндөр ургана. Хөх, нил ягаан, цагаан өнгийн харахад тааламжтай энэ ургамлыг санаандгүйгээр идсэн тохиолдолд бөөлжих, гүйлгэх, цусны даралт ихсэх, зүрхний цохилт хурдсах цаашилбал бүр комад орох ч шинж тэмдэг илэрдэг байна.
Голын хор (Cicuta)
  Энэ ургамал нь Хойд Америкийн хамгийн аюултай ургамалд зүй ёсоор тооцогддог. 2-2.5 м хүртэл өндөр ургах ба борооны шүхэр хэлбэрийн ногоон, цагаан цэцэгтэй. Хамгийн хортой бодис нь бүдүүн ишинд нь агуулагдах ба хүний ходоодонд орсон тохиолдолд төв мэдрэлийн системд нь шууд нөлөөлдөг байна. Бэлчээрийн мал идэж хордох тохиолдол элбэг.
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
caak
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан