Б.Болдсайхан эмч Монголд Коронавирус буюу CoVid-19 орж ирэх нь тодорхой. Хамгийн гол нь хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замаа өөрчилж, Б хувилбарт шилжих цаг болсон талаар байр сууриал илэрхийлжээ.
Тэрбээр “CoVid-19 орж ирэх нь тодорхой, хэзээ вэ гэдэг л … Монгол Улс хүн ам цөөн, ялангуяа Улаанбаатараас бусад газар тун сийрэг суух … манай эдийн засаг жижиг эмзэг …
Иймд энэ 7 хоногоос CoVid сэргийлэх, тэмцэх аргаа өөрчилж Б хувилбарт шилжих цаг болсон.
Халдварыг хазаарлана ( контэйн) гэдэг нь хөл хорих + халдвар авагч, 1,2,3,4-р хавиталыг олж тусгаарлах ( 1-2р бүсэд эсвэл гэрт нь), хүнд өвдсөн бол эмнэлэгт тусгаарлаж эмчлэх л арга .. ингэснээр цааш нэмж халдаахгүй, халдвар зогсоно .. үүнийг хэрэгжүүлдэг 3-4 арга бий: одоо Б арга
Бусад оронууд тэвчсэнгүй.. монгол шиг тэвчсэн бол өдийд хазаарлагдах байв … одоо хаашдаа бүгд заваарсан … Иймд Монгол амиа бодоод тэс өөр Б хувилбар луу шилжихгүй бол хүн бүрд, монголд хэцүү болно .. Одоо аргаа 180 хэм өөрчлөх цаг манайд ч яг тохирно
Урт хугацаанд CoVid19-г огт оруулахгүй гэж хэт чанга хорио амжилт олохгүй, Эдийн засаг унах тул яавал уртдаа хохирол бага давах Б хувилбар луу шилжих. Хүн үхүүлэхгүй, ядаж л хамаг цөөн, халдварыг уртдаа барих, цөөн хүн амтай улсад тохирох хувилбар луу шилжих гэсэн үг.
Товчхон дурдвал:
1. хүнд өвдсөнийг сэхээнд
2. дунд бол эмнэлэгт
3. халдвар авсан ч зовиургүй, хөнгөн өвдсөн бол гэр гэрт тусгаарлаж: хангамж өгч, харуул гаргаж чандлах 4. бусад ажил хэвийн өрнөх
5. Үүний тулд хурдан оношлогоо хүртээмжтэй бэлдэж түгээмэл хэрэглэх
6. олноор н нийлүүлж тусгаарлахгүй
7. 60-с дээш настан, суури өвчтөнг гэрээр нь үзлэг хийх, үүнд бүх эмч, оюутан, сувилагч нарыг хувиарлах 8. хил боомт чанга үзлэг хэвээр нээх, халдвар ид ороноос бол хаах, бусадтай хэвийн харилцаанд буцаж орох 9. зөвхөн эмнэлэг биш бүх ажил, бизнесийг хэвийн дэглэмд оруулах
10. бүх баяр, төгсөлт, ой, найрыг Наадамаас бусдыг цуцлах
11. Учир н бид 1 сар биш зун-намар дуустал дэлхий даяар давалгаалаад өвөл буцаж ирэх халдварын нөхцөлд: хувихүн, компани, улс орон: хүн, өвчлөл, э/з-н хамаг бага хохиролоор урт хугацаанд туулах н огт оруулахгүй гэж хэт чанга хориг, цээр хийсэнээс илүү үр дүнтэй. Энэ CoViD19 өмнөх халдваруудаас өөр. CoVid19-тай 1-2 сар биш 1-2 жил, түүнээс урт амидрах тухай өнөөдөрөөс төлөвлөж хэрэгжүүлж эхлэх … ДЭМБ, судалгааны төвүүд ийм л гаргалгаанд тулж ирээд байна.
Цөөн хүн амтай тул өвдсөн цөөн хүнээ хавиталтай н мөшгин олж тусгаарлах н олон арав зуун сая хүнтэй ороноос эрс амар … УБ-с бусад газар бүүр ч амар … Хятад, Солонгос хувилбараар биш өөрт таарах хувилбараар CoVid-той тэмцэж, амидарч сурах, хурдтай шилжих хэрэгтэй байна” хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.
Н.БАТАА
Updown.mn