ЖЕНЕВ. /РИА Новости/. Согтууруулах ундаа хэрэглэх нь “COVID-2019” коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд тус болохгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Тарик Язаревич мэдэгджээ.
“Согтууруулах ундаа юмуу согтууруулах ундааны төрлийн зүйл “COVID-2019” халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга биш юм. ДЭМБ-ын эрүүл ахуйн зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сахих нь хамгийн үр дүнтэй арга юм” хэмээн тэрбээр хэлжээ.
"Шинэ вирусний талаар олон зүйл тодорхойгүй байгаа учир ямар ч хүн энэ вирусээр халдварлаж болзошгүй байгаа хэдий ч голдуу настай хүмүүс, чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүст энэ вирус илүү хүнд хэлбэрээр илэрч байна” хэмээн тэрбээр мөн цохон тэмдэглэсэн байна.
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг