Гар утасны гадаргуу дээрх нян нийтийн бие засах газрын тосгуурынхаас 18 дахин их

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн халдвараас хамгаалахын тулд
  • Гараа сайн савандаж угаах
  • Амны хаалт зүүж хэвших
  • Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж  буй бөгөөд иргэд гараа угаахаас гадна байнга барьдаг гар утасныхаа бохирдлыг ч бас тооцож үзэх хэрэгтэй. Хүн өдөрт гар утсандаа дунджаар 150 гаруй удаа хүрдэг гэсэн судалгаа бий. Түүнээс гадна гар утас элдэв нянгаар бохирдсон байдгийг эрдэмтэд тогтоосон байна.
Учир нь гар утасны гадарга дээрх нянгийн хэмжээ нь нийтийн бие засах газрын тосгуурынхаас 18 дахин их байдаг байна. Мөн ХӨСҮТ-ийн эмч нарын судалгаагаар гар утсыг цэвэрлэхийн өмнө ба дараа тэжээлт орчинд үржих нянгийн хэмжээ харилцан адилгүй байсан бөгөөд зөвхөн дэлгэц дээрээс авсан сорьцонд л гэхэд гэдэсний болон өөр төрлийн өвчин үүсгэгч нян маш ихээр ургасан аж. Иймд гараа сайн угаахаас гадна гар утсаа ч байнга ариутгаж цэвэрлэж байх нь зүйтэй” гэв.
Түүнчлэн гар утсаа:
  • Нүдний шилний зориулалтын нэг удаагийн алчуураар,
  • Гар халдваргүйжүүлэгч бодисыг зөөлөн даавуу, сальфетканд бага зэрэг шингээж арчих,
  • Гаднын улс оронд ихээр дэлгэрч буй гар утсыг халдваргүйжүүлэгч багажийг хэрэглэх,
  • Цэвэр ус, спиртийг тус бүр нэг хувиар холин, зөөлөн алчууранд шингээж арчих гэх мэтээр ариутгах хэрэгтэйг зөвлөв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан