Шувууны ханиад гарчээ

Х.ОЮУНБОЛД
БНХАУ-ын Хүнань мужийн фермд H5N1 шувууны ханиадны вирусны дэгдэлт гарсан гэж тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн байна. Мэдэгдэлд тодруулж дурдсанаар энэ мужийн Шаяон хотын нэг фермд гоц халдвартай энэ өвчин гарсан аж. Харин одоогоор хүнд халдсан гэж мэдээлээгүй байна.  БНХАУ-ын энэ яамнаас энэ фермд 7850 тэжээмэл шувуу байснаас 4500 нь шувууны ханиадаар үхсэн гэж онцолжээ. Эрх баригчид энэ өвчнийг газар авахуулахгүйн тулд 17800 гаруй тэжээмэл шувууг устгасан байна.  Хүнань муж нь өмнөд талаараа шинэ төрлийн титэм вирус анх гарсан  Хубэй мужтай хиллэдэг аж.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан