Филиппинд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдлээ

Филиппин улсад коронавирусын анхны тохиолдол илэрсэн болохыг эх сурвалжууд баталлаа.
Тус улсад 1-р сарын 21-нд Хонконгоор дамжин  38 настай нэгэн Хятад эмэгтэй аялахаар ирсэн ба маш хүчтэй ханиалгасан шинж тэмдэгтэй байсан тул шинжилгээ хийж үзэхэд эерэг хариу гарчээ. Түүнийг хилээр орж ирэхэд нь вирус илрүүлэх дэлгэцээр хянасан бөгөөд өөр 23 хүнийг саатуулаад байсан гэнэ. Одоо эмэгтэйг тусгаарлан эмчилж байгаа гэж Эрүүл мэндийн газраас мэдэгджээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан