Хүйтнээс болж ханиад хүрдэггүй

Ханиад хүрэхэд бид хүйтнээс боллоо, даарснаас үүдэлтэй гэдэг. Гэвч ханиад хүйтнээс болж хүрдэггүй. Ханиад томууны талаарх буруу ойлголт, худал ярианаас салах цаг болжээ. Ханиадны тухай хүмүүсийн ярьдаг төөрөгдлийг хүргэе.
1. Өвөл өвдвөл энэ нь ханиад юм
Энэ ойлголт худал юм. Тийм ээ, ханиад нь хүйтний улиралтай холбоотой байдаг, гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс амьсгалын замын цочмог вируст халдвар эсвэл гайморитоор өвддөг. Хоолой өвдөх, хамар битүүрэх, халуурах нь вируст халдварын байнгын шинж тэмдэг. Ханиадтай юугаараа адилхан бэ гэхээр, 38.5 хүрч халуурах, яс янгинах, маш ихээр ядрах, заримдаа дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгээрээ ижил.
2. Ханиадны вакцин үр дүнгүй байдаг
Ханиаднаас сэргийлэх вакцин нь үнэхээр утгагүй зүйл байдаг гэж хэлж болно. Хэзээ ханиад хүрэхээ таах боломжгүй ч ерөнхийдөө хүн вакцин хийлгэсэн тохиолдолд тайвширна.
3. Та ханиад хүрсэн бол дархлаатай байна
Энэ бол ташаа ойлголт. Салхин цэцэг, улаан бурхан зэргээр өвдвөл дархлаа тогтдог ч үргэлж биш. Ханиад томуу нь дархлаа сайны шинж тэмдэг биш.
4. Хүйтэн үед ханиад хүрдэг
Энэ бол төөрөгдөл. Бүх хүнийг, ялангуяа хүүхдүүдийг дулаан хувцаслахыг шаарддаг. Гэхдээ хүйтэнд байх нь ханиад хүргэдэггүй. Ханиад томуу нь хүнээс хүнд дамждаг.
5. Ханиад нь эхний 48 цагт халдварладаг
Энэ ойлголт мөн л худал. Ханиад томуугаар өвчилсөн хүмүүс эдгэтэл нь гэртээ байхыг эмч нар зөвлөжээ. Судалгаагаар ханиад хүрээд 48 цаг өнгөрсний дараа ч бусдад халдварладаг нь тогтоогдсон байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан