Ханиад томуунаас сэргийлэх аргууд

Ханиад томууны өвчлөлөөс сэргийлэх аргууд. Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчий вирус, агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг. Тэгвэл уншигч та бүхэндээ ханиад, томуунаас хэрхэн сэргийлэх тухай энгийн аргуудыг танилцуулж байна.
1. Томуугийн вакцин хийлгэх
2. Амны хаалтыг заавал зүүх
3. Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар аль болох явахгүй байх
4. Ханиаж, найтаахдаа амны цаас, алчуур хэрэглэх
5. Гараа тогтмол савандаж угаах, спиртэд суурилсан гар ариутгагчийг хэрэглэх
6. Улиралд тохируулан дулаан хувцаслах
7. А, С амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
8. Гэр ажлын өрөө, тасалгаандаа /Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, зориулалтын агаар гүүгч хэрэглэх/
Өвдсөн тохиолдолд гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөж, өвчний шинж тэмдэг даамжирсан тохиолдолд эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг авахыг анхааруулж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан