Өнгөрсөн онд амьгүй донороос дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр амжилттай шилжүүлэн суулгажээ

Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах нийт мэс заслын 95 орчим хувь нь амьд, эрүүл донороос буюу эцэг нь хүүдээ, охин нь ээждээ, ах нь дүүдээ эд, эрхтнээ өгч донор болж байгаа билээ.
Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг аж. Иймд тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт байдаг.
Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас 2018 онд Донорын тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Уг хуульд заасны дагуу Монгол Улсад эрхтэн шилжүүлэх алба байгуулагдан ажиллаж эхэлснээр 2019 онд Нэгдүгээр эмнэлэгт  тархины үхэлтэй донороос дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ хэмээн УНТЭ-ээс мэдээллээ.
0-111220-896111957 Өнгөрсөн онд амьгүй донороос дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр амжилттай шилжүүлэн суулгажээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан