“Айраг буюу гишүүнэ ургамлын ид шид”


Энэ бол бидний бага байхаасаа хэрэглэж ирсэн Монголын маань хаа сайгүй ургадаг айрагтай төстэй амттай гишүүнэ гэдэг ургамал юм.
1. Энэхүү ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахрыг нь идэж устгадаг бөгөөд түүнийг хэрэглээд 4 хоногийн дараа хавдрын эсийн 86%, 6 хоногийн дараа 100% устгадаг нь тогтоогдсон байна.
Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол 20 минут жигнэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг Английн эрдэмтэд тогтоосон байна.
2. Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна.
3. Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ.
4. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн инсулиний гүйцэтгэх үүргийг орлодог учраас глюкозыг бидний эс рүү зөөвөрлөх үйл ажиллагааг эрс нэмэгдүүлж, цусны урсгалд гацаалгүйгээр оронд нь түлш болгон хувиргадаг байна.
5. Зүрх судасны өвчинг анагаадаг шалтгаан нь холестрин үүсэхээс хамгаалж, судсан дахь эсийн ханыг эрүүлжүүлдэг.
6. Ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг.
7. Харшилд тун сайн эм болдог юм байна.
Харин эмчилгээний хугацаа 7 хоног л байх ёстой гэнэ. Үүнээс хэтэрч болохгүй гэжээ. Аливаа юм тун нь таарвал эм болдогтой адил.
Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг дэлхий нийтийн арга нь хагас цайны халбага хатааж нунтагласан ишийг 1 аяга усанд хийж 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. 7 хоног.
Есөн сар хүртэл ургасан байдаг тул түүгээд, эргэн тойрныхоо хүмүүст өгч байхад туйлын хэрэгтэй ургамал юм.
Харин түүхдээ үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж аваад идвэл үр хойчдоо үлдээж чадна. Ирэх жил бас л түүсэн газраасаа идэх боломжтой гэсэн үг юм.
Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь иддэг юм байна. Бидний багадаа ишийг нь сорж иддэг байсан тэр л ургамал юм шүү дээ.
Нэмж хэлэхэд:
1. Иш нь улаан байх тусмаа амтлаг болдог. Бор толботой эсвэл ногоон туяатайг түүхээс зайлсхийгээрэй.
2. Гишүүнээ цэвэрлэхдээ усаар угаалгүйгээр хуурай даавуугаар арчаарай. Учир нь угаах үед иш нь гэмтэж задардаг. Шинэ гишүүнийг хөргөгчинд 3-4 хоног хадгалж хэрэглэж болно.
3. Гишүүнийг хальслах шаардлагагүй.
4. Судлаачид гишүүнэд 40 гаруй төрлийн полифенолын холимог байгааг тодорхойлсон бөгөөд үүн дотор олон төрлийн өвчинтэй тэмцэгч пигментийг ч бас агуулсан байдаг.
5. Гишүүнийг жигнэж, болгож хэрэглэх нь полифенолын хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй үл исэлдүүлэгчийн хэмжээг нь ч ихэсгэдэг байна.
6. Хатааж нунтаглаад эм болгон хэрэглэх нь олон оронд түгээмэл байдаг юм байна.
7. Мөн торт, жүүс, шэйк, чанамал хийх зэргээр хэрэглэх нь ч эрүүл мэндэд тустай байдаг гэнэ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан