Хөвсгөлд нутагшуулсан их шүүдэргэнэ элэгний в.с вирүсийг устгаж байна

Монгол орны Хэнтий, Хангай, Дорнод, Монгол, Хянганд нам дор чийглэг газар сүүдэр бараадан ургадаг их шүүдэргэнийг Есүгэний их шүүдэргэнэ компани 2007 оноос Хөвсгөлийн өндөрлөг нутагт нутагшуулан тарималжуулжээ.
Их шүүдэргэнийг өвлийн улиралд -43, зун +33 хэмд хүрдэг Хөвсгөл аймгийн өндөрлөг нутагт гурван нялх бут тарьж байсан нь эдүгээ гурван мянга гаруй бут болжээ. “Одоогоор архинд дарж уудаг, дуслаар уудаг, усанд хандалж уудаг нунтаг шүүдэргэнэ гэсэн төрлүүдээр үйлдвэрлэж байгаа. Архинд дарсан шүүдэргэнийг 3-5 сар тууштай ууж хэрэглэсний дараа шинжилгээ өгөхөд В.С вирүс нь устсан үр дүн олон хүн дээр гарсан. Өнөөдрийн байдлаар эрэлт ихтэй байгаа учраас нөөц дуусч байна. Бид Хөвсгөл нутагт Их шүүдэргэнэ буюу Мянган уулын шүүдэр цэцэг гэдэг ховор гайхалтай үр дүн өгдөг ургамлыг өөрийн гараар тарьж арчилж, тордож ургуулж, чанарын өндөр түвшинд бэлтгэн өөрөө өөрийгөө эмчлэх боломжийг олгож байна. Хүн байгалийн амьтан учраас эдгэхгүй өвчин гэж үгүй. Гагцхүү илаарших эсэх нь таны итгэл, зүтгэл, сэтгэлээс хамаардаг учраас манай бүтээгдэхүүнийг авч буй иргэддээ сэтгэлзүйн зөвлөгөөг хүргэдэг. Манай бүтээгдэхүүнийг иргэд хэрэглэж үр дүн гарч байгаа учраас бие биеэсээ дамжиж мэдсээр олон хүн хэрэглэдэг болсон. Бид цаашид нийгмийн хариуцлагаа ухамсарлан үнээ бууруулж олон хүнд хүргэхийг зорьж байна” гэдгийг Есүгэний их шүүдэргэнэ компанийн менежер С.Оюундалай хэлж байв.

Энэхүү ургамалын биохимийн найрлагад агуулагдах алкалойд буюу эмчилгээний бодисын хэмжээ шинжилгээний хариугаар байгаль дахь ургамлаас 4,1-6 дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Тус бүтээгдэхүүн нь элэгний В.С вирүсийг бүрэн устгах төдийгүй төрөл бүрийн хорт хавдрын өсөлтийг саатуулах, зогсоох, шимэгдүүлэх, чихрийн шижин, хелобактер устгах, ходоодны шарх, цөсний үрэвсэл, цөсний чулуу хайлуулах, бөөрний өвчин, харшил, үе мөчний үрэвсэл, түлэгдэлт, шарх аниулах зэрэгт үр дүнтэй байгаа гэнэ.Их шүүдэргэнэ нь дэлхийн эмийн ургамлын сан дотор тэргүүн байрын нэгийг эзэлдэг, ховор эмийн ургамлын ангилалд багтдаг намуутан овгийн олон наст, өвслөг бутлаг ургамал юм.

Тус ургамлын эмчилгээний гайхамшигтай чанар нь дэлхийд танигдсан, 250 гаруй өвчнийг анагаахад тус дэм болдог, эсийн түвшинд хүрч үйлчилдэг, эм тариатай харшлахгүй, цусыг цэвэршүүлдэг гэнэ. Монголын ард түмэн эрт дээр үеэс “Мянган уулын шүүдэр цэцэг” гэж нэрлэдэг байжээ. Энэ нь мянган уул тутмаас нөхцөл нь бүрдсэн нэг ууланд л ургадаг, үлдсэн есөн зуун ерэн есөд нь ургадаггүй ховор эмийн ургамал гэсэн санааг агуулсан нэр ажээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан