Таны хүүхэд илүүдэл жинтэй юу?

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судас, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнүүдийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйлийн нэг нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай нэмэгдсээр байгаа илүүдэл жин, таргалалтын асуудал юм.
Үүний улмаас аливаа улс орны эрүүл мэндэд зарцуулах зардал жилээс жилд өсөж, цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг эдийн засагчид нэгэнт тооцоолж, эмч нар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломж байгааг сануулсаар байна.
Илүүдэл жин, таргалалтын асуудал нь зөвхөн насанд хүрэгчдийн дунд нэмэгдсэн төдийгүй 2016 оны статистикаар, дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгааны дүн байна.
Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэнд нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолжээ.
Манай улсын хувьд хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. “Монголын хүн амын хоол тэжээл” Үндэсний 5 дугаар судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6% илүүдэл жин, таргалалттай байна.
Эх сурвалж: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” судалгааХэрэв ямар нэг хариу арга хэмжээ авахгүй бол энэ тоо жил бүр нэмэгдсээр байх ба  илүүдэл жин, таргалалтын хувь нэмэгдэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүнд:Хооллолтын мэдлэггүй , буруу дадал:
Хөдөлгөөний идэвх хангалтгүй:
ТВ үзэх, компьютер тоглоом, гар утас зэрэг нөлөөлж байгаа бөгөөд мөн судалгаагаар 4 сурагчийн 1 нь өдөр бүр ядаж 60 минутын идэвхитэй хөдөлгөөн хийдэг бол 4 сурагчийн 3 нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна.
Хоол, хүнсний эрсдэлтэй орчин:
Хүүхдүүд хоол, хүнсний эрсдэлтэй орчинд амьдарч байгааг “Сургуулийн хоол, хүнсний орчин: хоол хүнсний зар сурталчилгаа” (2012)-ны дүн баталж байна.Тухайлбал:
Буфетээр худалдаалж буй нийт 285 нэр төрлийн ундаанаас 240 буюу 85 хувь нь чихэр ихтэй, хийжүүлсэн ундаа байв.
“Үдийн цай”-гаар өгч буй бүтээгдэхүүний 40 орчим хувь нь “эрүүл бус хүнс”-ний ангилалд хамаарах бүтээгдэхүүнүүд байна
Сургуулийн ойр орчинд 1459 брэнд бүтээгдэхүүний зар сурталчилгаа илрүүлсэн бөгөөд 92 хувь нь “эрүүл бус” хоол хүнсний зар сурталчилгаа байжээ.
Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын улмаас эрүүл мэндэд учрах эрсдэл:
Илүүдэл жин, таргалалттай байсан нийт хүүхдийн 50% нь амьдралынхаа туршид тарган хэвээр үлддэг.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?
Өсвөр үеийнхэн зөв хооллох мэдлэг, дадалтай болсноор илүүдэл жин, таргалалтаас сэргийлж, жингээ хянаж чадна.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв хооллох мэдлэг олгох, дадал эзэмшүүлэх нь зөвхөн тэдний асуудал биш бөгөөд гэр бүл, эцэг, эхийн анхаарал халамж онцгой байр суурь эзэлнэ. Мөн төр, засгийн дэмжлэг, сургууль, анги хамт олон, найз нөхөд, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын оролцоотойгоор үр дүнд хүрч чадна.
Өсвөр насны хүүхдийн өсөлт, хөгжилт, биеийн жинд үнэлгээ өгөх “ЗААВАРЧИЛГАА”:
Хүүхдийнхээ жин, өндрийг нямбай, зөв хэмжих хэрэгтэй. Дараа нь 5-19 насны хүүхдийн өсөлтийн хүснэгтийн утгад тохируулж илүүдэл жин, таргалалттай эсэхэд үнэлгээ өгнө. Хүүхдийн өсөлтийн хүснэгтийг доорх хаягаар орж хүснэгтийн тохирох нүдэн дэх утгыг харна. Эрэгтэй, эмэгтэй хүйсээр ялгаатай байгааг анзаараарай.
Хэрэв Та хүүхдийнхээ жин, өндрийг мэдэж байгаа бол ЭНЭ хаягаар орж шууд бодолт хийж болно.
НЭМҮТ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан