Хүнсний бүтээгдэхүүнд транс тос ашиглахыг хориглоно

Бразил улс хүнсний бүтээгдэхүүнд транс тос ашиглахад хязгаарлалт тавьж цаашид бүрэн хориглоно гэж тус улсын Эрүүл мэндийн хяналтын үндэсний агентлаг мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 
Эх сурвалжийн мэдээлснээр, хүнсний бүтээгдэхүүнд транс тос ашиглахыг хязгаарласан журмыг агентлагийн зөвлөл санал нэгтэйгээр баталсан байна. 
Шинэ стандартыг шат дараатайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агуулагдах хэмжээнд хязгаарлалт тавихаар төлөвлөжээ. Улмаар 2021 оны долоодугаар сарын нэгнээс эхлэн бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний найрлагад агуулагдах транс тосны хэмжээ хоёр хувиас илүүгүй байх бол 2023 онд транс тосыг бүрэн хорих юм байна. 
Энд дуулгахад, хиймэл транс тос  буюу транс өөх тосны хүчил нь үйлдвэрийн явцад гаргаж авдаг бөгөөд  энэ нь байгаль, амьтны гаралтай тосноос хямд тул хүнс үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүнд ихэнхдээ хиймэл транс тос хэрэглэдэг юм. 
ДЭМБ хоол хүнснээсээ транс тосыг нэг мөр хасахыг зөвлөдөг. Учир нь энэ төрлийн тосыг байнга хэрэглэснээр зүрх судасны өвчин үүсэх эрсдэл дагуулдаг байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан