Транс өөх тос хэрэглэснээр Альцгеймер өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ

Neurology сэтгүүлд дурдсанаар транс өөх тос хэрэглэдэг хүмүүсийн Альцгеймер өвчин тусах магадлал нь 50-75%-тай гэжээ. Мөн транс тос хэрэглэснээр зүрх судасны өвчин тусах магадлал ч нэмэгдэх юм байна.
10 жилийн хугацаанд сэтгэцийн олдмол өвчтэй  Японы 1600 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүст судалгаа хийсэн бөгөөд судалгааны эхэн үед транс өөхний төвшинг тогтоох цусны шинжилгээ хийж, тэдгээрийн хоолны дэглэмд шинжилгээ хийжээ.  Судлаачид  цусны даралт ихсэх, чихрийн шижин, тамхи татах  зэрэг нь уг өвчний эрсдэлд нөлөөлж  болдог  гэх  хүчин зүйлүүдийг тогтоожээ. Цусанд нь транс өөх тосны хамгийн өндөр агууламжтай хүмүүс бусадтай харьцуулахад 52% - 74%-иар оюун ухааны хомстол үүсгэдэг өвчинд нэрвэгдэх боломжтой  болохыг тогтоожээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан