Амин дэмийн эх булаг болсон нимбэгний ач тус…

Нимбэг бол амин дэмийн эх булаг гэж хэлж болох жимс билээ. Энэхүү жимсийг уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлд хэрэглэхээс эхлээд олон зүйлд ашиглаж болдог.  
– Биеийг цэвэршүүлнэ. Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэх, элдэв бактерийг устгах, ходоод болон хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж, биед хурсан хорт бодисыг гадагшлуулах сайн талтай.
– Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна. Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой ба толгой эргэх, дотор муухайрахыг багасгаж, цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй.
 Амны хөндийг эрүүл байлгана. Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үздэг. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дарж, шүдийг цайруулдаг гэнэ.
 Жингээ хасахад тустай. Өглөө өлөн элгэн дээрээ нимбэгтэй ус уух нь элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн нимбэгний шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь эрүүл мэндэд болоод жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй.
 Ханиадыг нам дарна. Халуун цайнд бага зэрэг зөгийн бал, нимбэгний шүүс дусаагаад уувал тусаад удаагүй ханиад дорхноо дарагдах болно. Нимбэг нь C витаминаар баялаг учир ханиаднаас гадна төрөл бүрийн хөнгөн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх, дархлаа сайжруулах байгалийн шалгарсан эм юм.
– Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй. Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэнд сайнаар нөлөөлхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй. Нэг ширхэг нимбэг нь 48.3%, кальци 29.9%, фосфор 11.1% ба магни 4.4% буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.
 Цээж гашуу оргиход хэрэглэнэ. 250 гр усанд 1 цайны халбага давс, 1/2 аяга нимбэгний шүүс хийгээд залгилгүйгээр хоолойгоо зайл.
 Гоо сайхандаа ч ашиглах боломжтой. Нимбэг бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд нимбэгтэй усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шарх анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ. Түүнчлэн сэвх толбыг бүдгэрүүлж, үснийхээ өнгийг өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна.
Нөсөө толбо, сэвхийг бүдэгрүүлэхэд: Элсэн чихэр, нимбэгний шүүс, бага зээг нимбэгний хальс /үрсэн/ гурвыг хольж зуурмаг бэлдээд сэвх, толботой газраа түрхэнэ. Үхсэн арьсыг гуужуулахын тулд зөөлөн массаж хийж байгаад 10 минут хатааж бүлээн усаар угаана. Энэ жорыг өдөр бүр хэрэглэх юм бол, нүүрэн дээрх цэгүүд чинь бүдгэрнэ.
Батга арилгахад: 8ш нунтагласан аспирин, 1 цайны халбага шинэхэн нимбэгний шүүс хоёрыг холиж сайтар хутгаад батгатай хэсгүүд дээрээ түрхэж 10 минут байлгаад бүлээн усаар угаана. Нүүрээ арчих хэрэггүй, зөөлөн товшиж, алгадах маягаар хатаа. Бага зэрэг чимчигнэж, хорсож магадгүй. Хэд хоног үүнийг хийсний дараа үр дүн нь маш тодорхой харагдах болно.
Ширүүн арьсыг гуужуулахад: Арьсаа шинэчилэхийн тулд ½ аяга чанаагүй овъёосыг блендэрт хийгээд бага багаар нимбэгний шүүс нэмж, зөөлөн өтгөн маск бэлдэнэ. Нүүрэндээ түрхэж 10 минут хатаагаад хүйтэн усаар угаа.
Арьсаа цайруулахад: Нимбэгийг талаар нь зүсээд, харласан тохой өвдөг, суга зэргээ үрэхэд маш сайн цайруулна. Хэрэв та 70 хүртэлх кг жинтэй бол 1/2 лимоныг 250 мл усанд хийж өдөрт 2 удаа ууна. Харин 71 ба түүнээс  жинтэй бол нэг бүтэн лимоныг 250 мл усанд хийж уувал тустай гэнэ шүү.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан