Өдөрт дор хаяж хоёр удаа шүдээ цэвэрлэж, шүдний үзлэгт орж, амны хөндийн эрүүл ахуйг сахин шүдээ арчлах нь чухал ач холбогдолтой гэдгийг бид бүгд сайн мэддэг. Шүд цооролт, шарлалт, буйль өрөвсөх, амны эвгүй үнэр зэрэг нь амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиагүйнх гэж та бодно. Үнэндээ шүд нь таны биеийн бүхий л эрүүл мэндийг илтгэж байдаг тул шүдээ анхаарахгүй байх нь эрүүл мэндээ бүхэлд нь анхаарахгүй байна гэсэн үг юм.
Саяхан гарсан нэгэн судалгаагаар амны хөндийн халдвар, ялангуяа буйльны өвчин гэж нэрлэдэг пародонтит нь олон тооны архаг өвчин, тэр дундаа Альцгеймер өвчний эх үүсвэр болж болзошгүйг анхааруулсан байна. Мөн буйльны өвчлөл нь зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин, жирэмсний үеийн хүндрэлүүд зэрэгт чухал нөлөөлдөг болохыг гаргаж иржээ. Статистик мэдээллээс харахад 30-аас дээш насны насанд хүрэгчдийн бараг тал хувь нь буйльны өрөвсөлтэй байдаг ажээ.
Хэрэв таны буйльнаас цус амархан гардаг бол энэ нь хоол тэжээлийн асуудал, ялангуяа С витамины дутагдлын шинж тэмдэг юм. Мөн уруулын хуурайшилт, хагарал нь В2 витамины дутагдалтай түвшинг илтгэдэг бол хэт улаан ам нь стрессийг илтгэдэг. Бага зэргийн улаавтар өнгөтэй хэл нь цус багадалт эсвэл хоол тэжээлийн дутагдлыг илэрхийлдэг байна. Иймээс одоо шүдээ угаахдаа зөвхөн шүдний эрүүл ахуйг бодох биш эрүүл саруул бие махбодийг бодон сайн угааж, анхаарал тавиарай.