Байцаагаар олон төрлийн өвчнийг анагааж болно


Байцаа нь хүнсний ногооноос “Brassica”-гийн төрөл зүйлд багтдаг бөгөөд байцааны төрлийн ногоонд брокколи байцаа, цэцэгт байцаа болон навчит байцаа ордог ажээ. Байцаанд фолийн хүчил, төмөр, эслэг, манган, кали, магни, витамин В6, витамин А, С болон К агуулагддаг. Ийм олон төрлийн эрдэс бодис, витаминуудыг агуулдаг мөртлөө бага калоритай, антиоксидант шинж чанартай учир хүний биед олон төрлийн ашиг тустай байдаг юм. Ингээд байцааны ашиг тустай талуудтай хамтдаа танилцацгаая.
Жин хасахад туслана
Эрүүл аргаар жингээ хасахыг хүсэгч хэн бүхний хувьд байцаа нь хамгийн сайн сонголт байх болно. Нэг аяга жигнэсэн байцаа нь ердөө 22 калори агуулдаг. Байцаанд агуулагддаг эслэг нь таны ходоодыг өлсгөхгүй учраас цатгалан мэдрэмж төрүүлнэ. Үүнээс гадна усны агууламж өндөртэй тул таны биенд сайн нөлөөтэй. 1950-иад оны үед байцааны дэглэмээр турдаг байсан бүсгүйчүүд цөөнгүй байсан билээ. Энэ аргыг 7 хоногийн турш хэрэгжүүлэхэд чамлахааргүй хэдэн кг-ийг хаядаг.
Зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй
Байцаанд агуулагддаг антоцианин нь зүрхний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг “үрэвслийг” дарах ид шидтэй байдгаас гадна цусны даралтыг хэвийн түвшинд нь барьж чаддаг. Тус ногоонд агуулагддаг кали нь зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулж, хүний биенд хуримтлагдсан илүүдэл давсыг биеэс гадагшлуулдаг сайн талтай.
Тархинд ч бас сайн нөлөөтэй
Йодоор баялаг учраас тархины хэвийн үйл ажиллагаанд тун сайн нөлөө үзүүлдэг. Йодыг зохистой тунгаар хэрэглэх нь настан буурлуудыг Альцгеймерийн өвчин, зөнөх өвчин тусахаас сэргийлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ажээ.
Хоол боловсруулалтыг сайжруулна
Уусдаггүй эслэгээр нэн баялаг тул хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. Эслэгийг байнга хэрэглэснээр хүн өдөр бүр хүндээр бие засах боломжтой. Байцаанд агуулагддаг ус нь биеийг чийгшүүлж өгдөг учраас хүндээр бие засах үйл явцыг түргэсгэнэ.
Цусны сахарыг хэвийн байлгана
Байцааны антиоксидант шинж чанар нь цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгадаг ажээ. Байцааг тогтмол хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ буураад зогсохгүй инсулин үйлдвэрлэх явц ч сайжирдаг талтай. Эдгээрээс гадна байцаанд агуулагддаг эслэг нь сахарын шимэгдэлтийг удаашруулдаг болохоор сахарын өвчин тусах магадлал хамаагүй буурдаг болох нь тогтоогдсон байдаг.
Биеийг хоргүйжүүлнэ
Байцаанд агуулагдаж буй сульфат болон эслэг нь хүний биеийг хоргүйжүүлэх тустай. Эслэг нь хорт бодисыг хүний биед шингэхээс сэргийлдэг ба тэднийг биеэс ялгадас болгож гаргадаг байна. Өөрийнхөө биеийг хоргүйжүүлэхийг хүсч байгаа бол түүхий байцаагаар смүүти, салат, ундаа зэргийг хийж болно шүү.
Ходоодны шархыг эдгээнэ
Ходоодны салст бүрхүүл рүү очдог цусны урсгалыг нэмэгдүүлдэг учраас байцаа нь ходооны шархыг анагаахад сайн нөлөөтэй байдаг. Ходоодны шархаа эдгээхийн тулд:
Тал байцаа, 2 ширхэг лууванг жижиглэн хэрчинэ
Блендерт хийж шүүсийг нь шахаж гаргана
Тал аяга шүүсийг хооллохын өмнө болон унтахынхаа өмнө ууна
Хэдэн 7 хоногийн турш мөрдлөгө болгоод үзээрэй. Үр дүнтэй байх болно.
Ходоодны шархыг эдгээнэ
Үрэвслийг дардаг
Үрэвслийг тоохгүй явах нь олон өвчний үндэс болж байдаг. Нэн ялангуяа үе мөчний үрэвслийн суурь болдог ажээ. Тэгвэл өдөр тутамдаа байцааг хэрэглэснээр та үрэвслээ дарах боломжтой. Байцаанд агуулагддаг глутамин хэмээх бодис нь өвчин намдааж, үрэвслийг дарах үйлчилгээтэй. Мөн түүнчлэн витамин С, Е нь үрэвсэл үүсгэгч молекулаас биеийг хамгаалдаг ажээ.
Хөх чинэрэхэд сайн нөлөөтэй
Бяцхан үрээ хөхөөрөө хооллож байгаа ээжүүдийг зовоодог том асуудал бол хөх чинэрэх байдаг шүү дээ. Тэгвэл ийм үедээ та байцааны навчийг аваад хөхөн дээрээ тавиад үзээрэй. Хавдалт буурахаас гадна чинэрэх мэдрэмж ч багассан байх болно. Байцааны навчийг хөргөгчинд 30 минут байлгаад зовиуртай байгаа хэсэгтээ тавина. Тавьсан байцаагаа биеийн температуртай болоод ирмэгц өөр хүйтэн навчаар солиод тавиад байх хэрэгтэй шүү.
Шагайгаа булгалсан бол байцаа хэрэгтэй

Байцаанд агуулагддаг үрэвсэл намдаах шинж чанар нь таны булгарсан шагайнд тун хэрэгтэй эд. Шагайгаа эдгээхийн тулд та юуны түрүүнд байцааныхаа гадна талын навчнуудыг салгаж аваад нарийн үзүүртэй зүйлээр байцаагаа гадна талаас нь хэд хэд хатгаж өгнө. Ингэснээр байцаанд агуулагдаж буй шүүс гадагшлах юм. Үүний дараагаар мөнгөлөг цаасаар сайтар ороон зууханд хийж халаагаад өвчтэй байгаа хэсэгтээ 30 минутын турш тавьж өгнө. Дараа нь марлиар нямбайлан боож өгөөд л гүйцээ. Боолтоо өдөрт 2 удаа солих хэрэгтэй шүү.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан