Залуужуулах ид шидтэй хүнсний бүтээгдэхүүнүүд


Эрүүл, залуу харагдах нь төрөлхийн ген 30 хувь нөлөөлдөг бол үлдсэн хэсэг нь цэвэр тухайн хүний амьдралын хэв маягаас шалтгаалдаг. Нэг үгээр та ямар бүтээгдэхүүн хэрэглэж, идэх нь таны эрүүл мэнд, гоо сайхныг тодорхойлох юм. Эрдэмтдийн нотолсон залуухан харагдуулах хамгийн сайн үйлчилгээтэй топ таван хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.
1. Усархаг жимс, хүнсний ногоонууд
Байцаа, спинач, зэрэг өнгөт ногоон навчит хүнсний бүтээгдэхүүн, тарвас, амтат гуа зэрэг усархаг хөнгөн бүтээгдэхүүнүүд кальци, кали, магни, фосфор болон A, C, K, B-1 ба B-2 витаминуудаар баялаг байдаг учир хүний биеийн эрдэс бодисын солилцоог дэмжиж, арьсны тунгалаг байдлыг хангадаг. Мөн эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах антиоксидантууд хортой чөлөөт радикалуудыг саармагжуулж, үрчлээсийг арилгах болно.
2. Улаан чинжүү
Улаан чинжүү нь антиоксидантуудаар баялаг учир хөгшрөлтийг саармагжуулж, С витамин нь арьсыг цагаан, өө сэвгүй харагдуулах витаминаар хангана. Мөн улбар, улаан өнгөтэй хүнсний ногоонд агуулагддаг каротиноид бодис нь янз бүрийн үрэвсэл, бохирдлыг биеэс гадагшлуулах ид шидтэй юм.
3.Нэрс
Нэрсэнд ихээр агуулагдах А,С витамин нь антоцианин хэмээх антиоксидантыг агуулдаг. Энэ нь нэрсний гүн хөх өнгөтэй байдаг гол шалтгаан бөгөөд үрэвсэл, хордлого, дархлааны саармагжилтыг бууруулах онцгой чадвартай. Мөн өдөр тутмын хүнсэндээ нэрс хэрэглэдэг хүмүүсийн стрессийн хэмжээ бага байдаг гэсэн судалгаа гарч байжээ.
4.Самар
Бараг бүхий л төрлийн самарт Е витамин ихээр агуулагддаг. Энэ нь арьсны өнгийг цайруулж, чийгшилтэй байлгаж, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Мөн бүйлсийн самар үрэвсэл, хордлогыг гадагшлуулж, тархины үйл ажиллагааг дэмждэг байна.
5.Броккли
Броккли нь үрэвсэл, хөгшрөлт, таргалалт, ходоодны өвчлөлөөс хамгаалах хүн төрөлхтний хамгийн хүчтэй зэвсэг юм. C ба K витаминуудаар баялаг учир олон төрлийн антиоксидантууд, фолат, лүтейн, кальцийн агууламж өндөр учир биеийн коллагений хэрэгцээг хангаж арьсыг эрүүл байлгах, бөгөөд биед шаардлагатай уургын хэрэгцээг хангаж, эрч хүчээр дүүрэн байхад туслах болно.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан