Хүүхдэд унтахаас нь өмнө өгч болохгүй хүнс

Хүүхдүүддээ унтахаас нь өмнө өгч болохгүй хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулья. Таны хүүхэд орой үдшийн цагаар унтахгүй байвал хүүхдийнхээ хооллолтод анхаараад үзээрэй.

1. Кофейн агуулсан хоол хүнс 


Кофейн агуулсан цорын ганц бүтээглэхүүнийг кофегоор төсөөлж болохгүй юм. Цай, кола, шоколад гээд маш олон зүйлд кофейн агуулагддаг. Шоколад, зайрмаг зэрэг чихрийн агууламж өндөртөй бүтээгдэхүүнийг оройн хоолны дараа хүүхдэдээ өгөх нь тэднийг унтуулахаасаа илүү сэргээдэг. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, серотонин ихээр ялгаруулдаг учраас хүүхдийг сэргээж өгдөг байна. Мэргэжилтнүүд унтахаас 4-6 цагийн өмнө кофейн агуулсан бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байхыг зөвлөдөг ажээ. Хэрэв чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх болбол цагаан шоколад хамгийн зөв сонголт. Учир нь цагаан шоколаданд хамгийн бага кофейн агуулагддаг. Мөн кофейн шээсний ялгарлыг нэмэгдүүлдэг байна.

2. Чихэрлэг амттан


Унтахаас хоёр цагийн өмнөөс эхлэн чихэр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Учир нь чихэрт их хэмжээний энерги агууллагддаг учраас таны хүүхдийг сэрүүн, хөдөлгөөнтэй болгоно.

3. Давс ихтэй бүтээгдэхүүн


Унтахаасаа өмнө хүнд, тостой, давстай хоол хүүхдэд өгөх талаар бодоод ч хэрэггүй. Хүнд хоол таны хүүхдийн ходоодонд ачаалал өгч, хоол боловсруулалтыг нь удаашруулдаг бөгөөд унтсаны дараа ч хоол боловсруулах систем нь идэвхтэй ажилласаар байдаг байна.

4. Амин хүчил агуулсан хүнс


Амин хүчлийн агууламж өндөртэй хоол хүүхдийг тань унтахад тусална. Сүүн бүтээгдэхүүн, гадил, зөгийн бал, самар амин хүчлээр баялаг байдаг бөгөөд нэг аяга халуун сүү нойрыг хүргэдэг. Хүнд хоолоо багасгаад дээр дурьдсан бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Таны хүүхдийг унтахад тус нэмэр болно.

5. Мах


Зайдас, гахайн мах, стейк, бейкон зэрэг протейны агууламж өндөртэй хоол задрах нь удаан байдаг бөгөөд хүүхдэдээ унтахаас нь өмнө өгөөд хэрэггүй л болов уу.


6. Броккли, цагаан цэцэгт байцаа 


Хэдийгээр эдгээр хүнсний ногоонд хүүхдэд хэрэгтэй амин дэм, тэжээл агууллагддаг ч унтахаас өмнө хүүхдэдээ өгвөл хоол боловсруулалтыг удаашруулж, орондоо орсны дараа ч ходоодыг ажиллуулсаар байдаг байна. 

7. Алкохолын агууламж, багатай эм, эмийн бүтээгдэхүүн


Орой үдшийн цагаар хүүхдэдээ ханиадны эсрэг алкохолын агууламжтай сироп өгвөл хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй унтаж амрахад нь саад болдог байна. Хэрвээ таны хүүхэд ханиалгаад байвал зөгийн бал, перец зэргийг хэрэглээд үзээрэй. Эмчээс зөвлөгөө авсны дараа хүүхдэдээ эм өгч байгаарай.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан