Усыг зөв ууна гэдэг нэг ёсны том соёл хэмээдэг. Манайхаас бусад орнуудад усны хэрэглээг хуульчилчихсан байдаг. Тухайлбал, Канадад хүнсний хуулиндаа “Зөвхөн эрүүл мэндэд хэрэгтэй усыг зарна” гэж хуульчилсан байдаг. байна. Усыг зөв хэрэглэх, зөв усыг зөв цагтаа зөв уух хэрэгтэй.
Тэгвэл зөв гэж юу вэ. Монголчууд бүр эрт дээр үеэс мэргэжлийн хэллэгээр бол усны молекулууд нь зөв эрэмбэлэгдсэн усыг хэрэглэж басйан байна. Одоогоор бол ионжуулсан аж.
Ийм усыг монголчууд эрт дээр үед 7-12 дахиж хөлдөөж, гэсгээх аргаар гаргаж авч байсан байдаг. Орчин үеийн шинжлэх ухаанд 1901 онд анх усыг ионжуулах электрофарезийн аргыг эрдэмтэд нэвтрүүлсэн байдаг.
Усыг өглөө өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Тэгээд баруун талаар хэвтэх нь хамгийн сайн арга, эмчилгээ болдог байна. Энэ аргыг монгол домч нар бүр XIII зууны үед ингэж зөвлөдөг байсан бөгөөд энэ нь элгээ дэвтээж байгаа хэрэг гэж үздэг байсан байна.
Усаа уухдаа бага багаар шитж амандаа 3-5 секунд байдгаж уух нь зөв уулт юм. Түүнээс гүд гүд хийтэл нь хурдан залгиж уух нь ходоодондп сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн усаа уухдаа рашаан хүртэж байна гэх мэдрэмжийг өөртөө өгч уух нь усны шингэцэнд ч сайнаар нөлөөлдгийг судлаачид тогтоосон байдаг байна.