Улсын нэгдүгээр төв эмнэлэг иргэдийг үнэгүй үзлэгт хамрууллаа


Эрхтэн шилжүүлэн суулгах мэс  засал хийлгэх шаардлагатай иргэдийн тоо сүүлийн 5 жилд хоёр  дахин нэмэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг,  Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний багтай хамтран өнөөдөр иргэдэд үнэ төлбөргүйгээр урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгууллаа. Учир нь иргэдийн дунд зүрх, бөөр, элэг зэрэг таван цул эрхтний өвчлөл өндөр байна. Иргэд ихэвчлэн өвчнөө хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг байдал нь эрхтэн шилжүүлэн суулгах хүртэлх үе шатанд очсон байдаг байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг иргэдийг үнэгүй үзлэгт хамрууллаа
Сүүлийн таван жилд элэг, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн тоо эрс нэмэгджээ. Агаарын бохирдол, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан, удамших зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх иргэдийн тоо өсөж байгааг эмч нар хэлж байна. Нөгөө талдаа иргэд эрүүл мэнддээ анхаарал тавихгүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй өвчнөө хүндрүүлдэг нь учир дутагдалтайг тэд онцолж байна.
Өнөөдрийн бүртгэлээр ирэх гурван долоо хоногийн бямба  гаригуудад иргэдээ хуваан үзлэгт хамруулна
Улсын нэгдүгээр төв эмнэлэг иргэдийг үнэгүй үзлэгт хамрууллаа
УНТЭ-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, хүний гавьяат эмч П.Батчулуун “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг манай багууд ард иргэдийнхээ дунд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр урьдчилан сэргийлэх илтгэл хийн өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үзлэгт хамрагдахаар маш олон хүн ирлээ. Зохион байгуулалт дээр зарим нэгэн хүндрэлтэй асуудлууд гарлаа. Номер тараах асуудал төвөгтэй байгаа учраас бид ганц өнөөдөр үзээд дуусахгүй. Өнөөдрийн бүртгэлээр ирэх гурван долоо хоногийн бямба  гаригуудад иргэдээ хуваан үзлэгт хамруулна. Элэг, бөөр, ясны чөмөг, цусны эмгэг, зүрх гэсэн чиглэлээр үзлэг хийнэ. Иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавин олноороо ирж байгаад баярлаж байна” гэв.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг иргэдийг үнэгүй үзлэгт хамрууллаа
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өнөөдөр элэг бөөр, ясны чөмөг, цусны  эмгэг,  зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ. Үзлэгийг зөвхөн өнөөдөр хийхээр төлөвлөсөн байсан. Гэтэл маш олон хүн үзлэгт хамрагдахаар бүртгүүлсэн учраас бүртгүүлсэн иргэдийг энэ сард багтаан бямба гарагуудад үзлэгт хамруулахаар болжээ.
Жилд 200-аад хүн цусны хавдраар оношлогдож байгаа
Улсын нэгдүгээр төв эмнэлэг иргэдийг үнэгүй үзлэгт хамрууллаа
УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч С.Мядагсүрэн “Цусны өвчний талаар ямар шинж тэмдэг гарч, зовуурь илэрдэг талаар иргэдэд мэдээлэл зөвлөмж өгч байна. Мөн шинжилгээ хийлгээд ирсэн иргэдэд өөрчлөлт байгаа эсэх талаар зөвлөгөө өгч байна. Сүүлийн жилүүдэд цус багадалт, цусны хавдар, цусны эмгэгүүд ихэссэн. Тун дундаа  цусны хурц, архаг хавдрууд ихсэж байгаа. Таван жилийн өмнө жилдээ 50 орчим хүн цустай хавдраар оношлогддог байсан. Одоо жилдээ 200-аад хүн цусны хавдраар оношлогдож байгаа. Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, химийн бодисын нөлөө, халдварууд зэрэг олон хүчин зүйл цусны эмгэгт нөлөөлдөг. Цус багадалтын үед илэрдэг түгээмэл шинжүүд байдаг. Толгой өвдөх, толгой эргэх чих шуугих, хөдөлмөрийн чадвар буурах, зүрхээр өвдөх, амьсгаадах шинж тэмдгүүд илэрдэг. Ийм шинж тэмдгүүд илэрч арьс цайсан тохиолдолд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Мөн юманд дөнгөж шүргэх төдийд хөхрөлт үүсэх, жижиг улаан тууралтууд гарах, хамраас цус гарах юм бол цусны эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна. Цусны хавдрын үед нарийн өвөрмөц шинж тэмдгүүд бага байдаг” гэв.
Аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга тогтмол үзлэгт хамрагдах явдал байдаг. Таны биед ямар нэгэн байдлаар зовуурь шинж тэмдэг илэрвэл ажлаа түр хойш тавьж эмнэлэгт заавал хандаж заншихыг эмч нар санууллаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан