Бага насны сэтгэлийн шарх нь хожим мансуурагч болоход нөлөөлдөг

  • Өсвөр үеийнхэн дунд  хар тамхины хэрэглээ өндөр байна
  •  Мансууруулах бодис хэрэглэж байгаа гол шалтгаан нь сэтгэл гутрал болох нь тогтоогдсон
  • 5 настнуудын дунд судалгаа хийхэд 47 хувь нь сэтгэл гутралд орсон байсан
  • Монголчууд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй нь мансуурах гол шалтгаан болдог
“Хүний эрхийн үндэсний комисс” болон “Нээлттэй нийгэм форум” хамтран зохион байгуулсан  өглөөний уулзалт боллоо. Уулзалтад Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв  /СЭМҮТ/, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон хар тамхитай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл  оролцож  өөрсдийн ажлын хүрээнд хэрхэн мансууруулах бодистой тэмцэж байгаа тухай мэдэээлэл өглөө. Мансууруулах бодисын аюул хэдхэн жилийн өмнө монголчуудад, танил бус хамаагүй мэт сонсогдог байсан. Хар тамхи, сэтгэцэд нө­лөөлөх бодис хэрэг­лэгч, холбогдогчдын тоо хурдацтай өсч байгаа нь манай улсад 2002 онд хар тамхины хоёр гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2016 онд 109, энэ онд 996 болж тус тус өссөнөөс харагдаж байна. “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар 2019 он гарснаас хойш хар тамхитай холбоотой 199 гэмт хэрэгт 412 хүн холбогдсон байна. Сэтгэл судлаачдын хэлж байгаагаар мансууруулах бодист донтох нь хувь хүний сэтгэл гутралтай холбоотой бөгөөд ихэвчлэн бага наснаас үүссэн сэтгэлийн дарамтны эцсийн шийдэл нь архи, тамхи, цаашлаад хар тамхи болдог аж. Таван настай хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар 47 хувь нь сэтгэл гутралтай болох нь тогтоогджээ. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд өдөржин хайхрахгүй орхидог. Хүүхдээ анхаарахгүй, үл тоох нь хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд сэтгэл гутралд оруулах маш том шалтгаан болдог. Хүүхдийг хайраар дутааж өсгөх нь ирээдүйн донтогсдыг төрүүлж байна гэв.
“Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Ж.Лхагвасүрэн:
- “Хар тамхинаас бид өсвөр үеэ хамгаалах хэрэгтэй байна. Үүний тулд үр хүүхдээ анзаарч, хайраар дутаахгүй байх нь чухал. Манай байгууллагаас хийсэн судалгаагаар бага насны хүүхдүүд хүртэл сэтгэл гутралд орсон байна.  Үүний гол шалтгаан нь эцэг эх нь хүүхдээ үл тоодогтой холбоотой. Мөн өсвөр үеийхэн цахим орчноос хар тамхины талаар буруу мэдээллийг ихээр авч байгаа учир хүүхдүүдийнхээ цахим хэрэглээг хянах нь эцэг эхчүүдийн заавал биелүүлэх үүрэг юм. Хар тамхины хор хөнөөлийг бууруулахын тулд манайд СЭМҮТ-өөс өөр ажиллаж байгууллага байдаггүй. Төрийн хараа хяналт муу байна.
Дэлхий нийтийн судалгаагаар  хар тамхинд донтогсдын зөвхөн 5 хувь нь бүрэн эдгэрдэг байсан бол сүүүлийн үеийн мэдээгээр 30 хувь болон өссөн байна. Гэвч энэ нь хангалттай тоо биш юм. Мөн архинд донтогсод болон мансууруулах бодисны хамааралтай иргэд хуулиар олгогдсон үндсэн эрх үүргээ эдэлж чадахгүй байгаа талаар онцолж байв. Сэтгэл санаа нь тавгүй байгаа өсвөр насны хүүхдүүд мансууруулах бодис худалдаалж ашиг олж байгаа хууль зөрчигчдийн хохирогч болж байгааг сэтгэл судлаачид эцэг эхчүүдэд анхаарууллаа.
Б.Ганцэцэг
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан