Үхлийн аюулд хүргэдэг усан үзэм

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ усан үзмийг хэрхэн өгдөг вэ? Усан үзэм нь олон ширхэгтэй, жижигхэн, гөлгөр гадаргуутай учир голоор нь зүсэж өгөхөөс залхуурч байгаа юм биш биз? Тэгвэл анхаараарай!
Доорх зургийг Австралийн нэгэн блоггер эмэгтэй олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Тэрээр хэлэхдээ:
"Дараах рентген зурганд 5 настай хүүхдийн хоолойд усан үзэм тээглэсэн хэсгийг харуулж байна. Азаар бяцхан хүү амьд үлдсэн. Энэ жижигхэн усан үзмийг гаргаж авах гэж бүхэл бүтэн мэс засал хийсэн шүү. Усан үзэм амьсгалын замыг нь бүтнээр нь хаах хэмжээний том биш байсан тул хүү амьд үлдэж чадлаа. Тэр ҮНЭХЭЭР АЗТАЙ байлаа."
Тэрээр хүүг "Үнэхээр азтай байлаа" гэж хэлсэн нь учиртай билээ. АНУ-д л гэхэд 1999-2013 оны хооронд 2,100 гаруй хүүхэд ямар нэгэн зүйлд хахсан шалтгаанаар нас барсан байдаг. Харин хүүхэд хахаж нас барсан түгээмэл шалтгааны 3-т усан үзэм ордог.
Усан үзэм болон үүнтэй ижил төрлийн хэмжээтэй хоол хүнс нь хүүхдийн улаан хоолойн хэмжээтэй ойролцоо хэмжээтэй байдаг тул хоолойд тээглэсэн тохиолдолд амьсгалын замыг нь бүрэн хааснаар хүүхэд амьсгалах боломжгүй болдог байна. Мөн энэхүү жимсний гадаргуу гөлгөр тул хоолойд тээглэхэд шүлс наалдаж, анхны тусламж үзүүлэхэд хүндрэл үүсдэг.
Тиймээс та бүхэн энэ төрлийн хүнсийг хүүхдэдээ өгөхдөө залхууралгүй голоор нь зүсэж хувааж байгаарай. Мөн 4-өөс доош насны хүүхдэдээ дараах хоол хүнсийг анхаарал болгоомжтой өгөхийг зөвлөж байна. Үүнд:
  • Зайдас
  • Самар
  • Усан үзэм
  • Хатуу чихэр
  • Попкорн
  • Самрын тос
  • Бохь
Таны залхуурлаас үүдэн ийм их аюул учирч болзошгүй гэхээр аймшигтай байгаа биз? Тиймээс эцэг эхчүүд та бүхэн бяцхан үрсдээ сайтар анхаарал хандуулж байгаарай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан