Таны хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө

Ямар ч улиралд та бид хайртай үр хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, шинэ ногоо жимсээр дамжуулан хэрэгтэй амин дэм өгөх нь чухал. Таны хүүхдэд хэрэгтэй зөвлөгөөг хүргэе.

1. ШҮҮС 

Шинэхэн жимс жимсгэнэ хэзээд эрүүл мэндэд тустай байх нь гарцаагүй. Тиймээс аль болох шинэ жимсний шүүс бэлтгэн өгч байх хэрэгтэй. Хэзээ хаана савлагдсан нь мэдэгдэхгүй ундаа жүүс өгсний оронд шинэхэн жимсний шүүс өгөөрэй

2. ТАРАГ

Мэдээж та хүүхэддээ өдөр бүр тараг өгч хэвшсэн бол шинэхэн тараг өгч байхыг бодоорой

3. ӨГЛӨӨНИЙ ХООЛ 

Хүүхдийнхээ өглөөний хоолонд нь эрүүл зөв хооллолтыг сонгох нь зүйтэй. Өглөөд та хүүхэддээ мюсли, үр тариа, каша зэргийг бэлдэж өгдөг бол ийм төрлийн хоол ундыг өгөх цагаа анхаарахад илүүдэхгүй шүү... Үр тариа, эрдэнэ шиш зэрэг нь таны хүүхдэд сайн ч хэзээ идүүлэх нь чухал юм шүү

4. ЗӨГИЙН БАЛ 

Магадгүй та зөгийн бал хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэж боддог байх. Тэгвэл 2-оос доош насны хүүхдэд зөгийн бал өгөх нь буруу гэдгийг санах хэрэгтэй. Учир нь зөгийн бал нь харшил үүсгэж, “ботулизм” гэх өвчин үүсгэх шалтгаан болдог юм шүү...

5. УСАН ҮЗЭМ / ГАДИЛ 

Хэдийгээр шинэхэн жимс өгөх нь зүйтэй ч ямар жимс жимсгэнэ өгөхийг мэдэж байх нь чухал. Усан үзэм нь таны хүүхдэд хэрэгтэй амин дэм, эрдэс агуулдаг ч энэ төрлийн жимс хальтирамтгай, мөн бөөрөнхий учраас хүүхдийн хоолойд тээглэж болзошгүй. Мөн усан үзэм нь гэдсэнд орсон хойноо боловсрох нь удаан учраас та 2-оос доош насны хүүхэддээ жимс өгмөөр бол гадилыг сонгох нь зүйтэй юм.

6. АМИН ДЭМ 

Та хүүхдийнхээ бие организмыг дэмжих зорилгоор амин дэм, витамин өгөх гэж байгаа бол эхлээд энэхүү зөвлөгөөг уншаарай. Шинэхэн жимс ногоо элбэг намрын цагт та бэлэн эм бэлдмэл, амин дэм хүүхдэдээ өгөхөөс татгалзаж, амин дэмийн хэрэгцээг нь органик бүтээгдэхүүнээр нөхөөрэй.

7. СҮҮ 

Мэдээж хэрэг та хүүхдэдээ сүү, сүүн бүтээгдэхүүн, түүгээр хийсэн амттай ундааг уулгах нь зүйтэй... Мөн та хүүхэддээ элдэв төрлийн ундаа, жүүс өгөхөөс татгалзах хэрэгтэй шүү
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан