Монголчуудад “ХДХВ-ийн вирус тээгч илэрч гэнэ” гэх мэдээлэл төдийлэн сонин биш болоод удаж буй. Гэхдээ олны танил ч юм уу, томоохон албан тушаалднуудтай холбоотой мэдээлэл түгэхэд сэртхийдэг нь нууц биш.
Тэгвэл БНСУ-д өнгөрөгч есдүгээр сард шинжилгээ хийлгэсэн нэгэн улстөрчөөс ХДХВ-ийн вирус илэрсэн аж. Өдгөө 60 орчим настай тэр хүн хэн бол.
Монголын улстөрчид яагаад ийм хөгийн арчаагүй, өчүүхэн юм бэ гэж олон нийт дургүйцэж, бухимдаж байна. Улстөрчид ЖДҮ, оффшор, банк дампууруулах, луйвар, хүчин, танхай, хориотой ан ав гээд есөн шидийн зүйлд хутгалддаг. Яагаад өөрсдөд нь зайлшгүй чухал хэрэгтэй юм шиг юм юманд орж шургалж явдаг байна аа.
Хийсэн буруу үйлдэл бүрт нь хариуцлага тооцохгүй байсаар ханаж цадахаа мэдэхгүй болж, улстөрчид. Болохгүйг болгоод байдаг болохоор бүр сүүлдээ өвчин эмгэгийг ч аргалчихаж болохоор санагдаж туучаад гарчихна гэж найдаад алдав бололтой, хөөрхийс.
Шунахад бас учир бий дээ, уг нь... ХДХВ-ийн халдвартай улстөрч хэн байж болох вэ...