Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Улаанбаатар хотод 2019 оны наймдугаар сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болжээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны найман сард 29.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 930 нэмэгдсэн байна. Үүнд, салхи цэцгээр өвчлөгчид 2397 /46.3 хувиар/ мөөгөнцрөөр өвчлөгчид 58 /5.8 хувиар/, сүрьеэгээр өвчлөгчид 58 /2.3 хувиар/ гонококкт халдвараар өвчлөгчид 34 /0.9 хувиар/ өссөн нь голчлон нөлөөлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn