Мацаг барих нь хувь хүний зан үйл, эрүүл дадал хэвшилтэй холбоотой асуудал бөгөөд өөрийгөө ялан дийлдэг хүмүүст тийм ч том асуудал биш аж.
Япанчууд мацаг барихдаа маш сайн, хатуужил тэсвэртэй үндэстэнд багтдаг гэж ярих нь ч бий.
Нөгөөтэйгүүр мацаг барихын ач тусыг Япончууд хорт хавдраар өвчлөхгүй байх арга зам гэж үздэг байна.
Хорт хавдрын эс нь бүх төрлийн нүүрс-ус буюу гурил, будаа, элдэв чихэртэй ундаа, согтууруулах ундаа, жүүс, чихэрлэг ихтэй халуун орны элдэв жимс зэргийг хэрэглэхгүй байхад аажмаар устаж алга болдог гэнэ.
Нөгөө талаасаа мацаг барихаар хүний биед autophagy буюу бие өөрт буй хэрэггүй муудсан эд эсээ өөрөө устган “залгих” процесс явагддаг аж. Гэхдээ бие өөрөө өөрийгөө цэвэрлэж, муудсан эсээ устгах тэр гайхамшигт процесс зөвхөн 24 цагаас дээш хугацаанд мацаг барьсан тохиолдолд л явагдаж эхэлдэг гэнэ.
Ямар ч калори хэрэглэхгүй байснаас хойших 24–48 цагт л тэр autophagy 300% явагдаад, түүнээс цааш эргэж буурдаг байна. Тэгэхээр 48 цагийн мацгийг хааяа хааяа бариад сурчихвал эрүүл байхад тун хэрэгтэй аж.