БНСУ-ын Засгийн газар гар утас, компьютерт донтсон залуусыг эмчлэх тусгай төвүүдийг ажиллуулж эхэлсэн тухай “АльЖазира” агентлаг мэдээлжээ. Тус улсын хөдөө орон нутгийн зарим сургуулиуд ангидаа утас, таблет авчирсан тохиолдолд хурааж авах журам хэрэгжүүлж буй гэнэ.
Гар утас, цахим тоглоомд донтогчдыг эмчлэх төвд охид, хөвгүүдийг хоёр бүлэг болгож, 28 хоногийн турш утас, компьютер хэрэглүүлэлгүй ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцдаг байна. Тус төвөөр эмчлүүлж буй 16 настай Жан Вон “АльЖазира”д өгсөн ярилцлагадаа “Энэ төвд ирэхээсээ өмнө хамгийн багадаа 12 цаг утсаараа оролддог байсан . Заримдаа унтаж байхдаа утсаараа оролдож байна гэж зүүдэлдэг. Харин эмчилгээ хийлгэж эхэлснээр байдал дээрдэж байгаа” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: https://www.bbc.co.uk/newsround/48855182