Шарталт нь өвчин болохыг ХБНГУ-ын Франкфурт хотын шүүх өнгөрөгч даваа гарагт хүлээн зөвшөөрсөн байна.
Шарталтын эсрэг үйлчилгээтэй усанд найруулж уудаг нунтаг үйлдвэрлэгч компани хууль бусаар эдгээр бүтээгдэхүүний эмийн шинж чанарыг зарлаж, сурталчилсан хэмээн Франкфурт хотын шүүхэд нэгэн иргэн гомдол гаргажээ.
Хүнсний бүтээгдэхүүн дээр ямарваа нэгэн өвчин болон зовиураас урьдчилан сэргийлэх, эм зүйн онцлогийг нь дурдах, эс бөгөөс ийм онцлог чадвартай гэсэн сэтгэгдэл үүсгэх ёсгүйг шүүхийн шийдвэрт дурдсан байна.
Тус компанийн эмчлэхийг амласан ядаргаа, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг бие махбодийн хэвийн үйл ажиллагаа түр алдагдсан үеийн эмгэгүүдийг өвчинд тооцож болохыг шүүх хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn