Нойр муутай хүмүүс зүрх судасны өвчин, тархинд цус харвах болон зүрхний хэм алдагдах өвчинд нэрвэгддэг болохыг Стокхольм хотын Каролинагийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Шведийн эрдэмтэд 1,3 сая хүний мэдээллийг боловсруулсаны дүнд ийм таагүй үр дүнд хүрсэн агаад дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь нойргүйдэх өвчинд нэрвэгдсэн байдаг аж.
Гэвч судалгаагаар шалтаг шалтгааныг нь олж тогтоох боломжгүй тул урвуу хамаарал буюу зүрхний өвчинтэй хүмүүс нойргүйддэг байх магадлалтай гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn