Таны хүүхдийн өмнө ямар аюул тулгараад байна вэ?
Танай гэр бүл юу хийх ёстой вэ?
Хэзээ эхэлдэг вэ?
Хүүхдүүдэд хамгийн анх ургийн хөгжлийн үеээс хуруугаа хөхөх рефлекс нь эхэлдэг. Хэт авиан оношлогоонд ураг 10 долоо хоногтойгоос хуруугаа хөхөж буй дүрслэл харагддаг. Төрсний дараах хэдэн сараас энэ хуруугаа хөхөх зуршил нь дахин эхэлдэг ба энэ нь нярай хүүхдүүд өөрсдийгөө тайвшруулж буй нэгэн хэлбэр юм. Ихэнх нярай болон балчир насны хүүхдүүдийн хувьд энэ нь ямар нэгэн хор нөлөөгүй зуршил ба ихэвчилэн 2–4 насны хооронд арилдаг.
Хуруугаа хөхөх зуршил хүнд хэлбэрт шилжсэн тохиолдолд
Хүүхдүүд өсөн томорсоор энэхүү зуршилыг айдас болон сэтгэл зовнилоо дарах өөр нэгэн зуршил болгон хэрэглэж эхэлдэг. Хүүхэд бүрт энэ нь өөр байдаг ба зарим тохиолдолд хүүхдүүд бага сургуульд ороод үргэлжлүүлэн хуруугаа хөхсөөр байдаг. Зарим хүүхдийн хувьд том хүүхдүүдээс айж ичсэнээсээ болоод энэхүү хуруугаа хөхөх зуршилаа үргэлжлүүлсээр байдаг ба ингэснээр эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал үүсч, байнгын шүдний буруу зуулт, эрүү нүүрний буруу өсөлт хөгжил, хэл ярианы асуудлууд болох:
- Хоншоорийн шүдний нумын эгнээ хавчиг, нарийн болох
- Дээд үүдэн шүднүүд урагшлах
- Доод үүдэн шүднүүд бөөгнөрөх
- Дээд, доод үүдэн шүднүүдийн хооронд зай үүсэж, ангархай зуулттай болох
- Урт нарийн нүүрний хэлбэртэй болох
- Амаар амьсгалах
- Буруу залгих
Сөрөг үр нөлөө
Хуруугаа хөхсөнөөр хацрын булчин нь амны хөндийн арын хэсгийн шүднүүдийг байнгын гадна талаас нь түлхсэнээр тагнай болон хоншоорын шүдний нумны эгнээ нь нарийн хавчиг болно. Тагнай хавчиг болсоноор хамрын хөндий нарийсч, амаар амьсгалах болон магадгүй хурхирах шалтгаан болдог. Мөн хуруу нь хоншоорын үүдэн шүднүүдийг урагш түлхэх, мөн доод үүдэн шүднүүдийг арагш болгон шүднүүд бөөгнөрөх шалтгаан болдог.
Хуруу хөхөх буруу зуршлыг засах арга зам
Хүүхдийн шүдний эмч болон гажиг заслын эмч нь хүүхдийг 7 нас хүрэх буюу ойролцоогоор байнгын үүдэн шүд ургаж эхлэхээс өмнө эцэг эхтэй зөвлөлдөн хуруугаа хөхөх буруу зуршилыг зогсоох хэрэгтэй. Ихэвчилэн буруу зуршилтай хүүхдийн сүүн шүд нь байнгын шүдээр солоигдох нь удааширдаг. Хоншоорын шүдний нумны эгнээ хавчиг нарийн болсон тохиолдолд гажиг заслын тэлэгч аппаратаар засах боломжтой. Хуруугаа хөхөх буруу зуршлийг 4 наснаас нь өмнө зогсоох нь хамгийн чухал юм.
Хэзээ хэрхэн яаж засах вэ?
Хэрвээ таны хүүхэд удаан хугацаанд хуруугаа хөхөх буруу зуршилтай байсаар байгаа бол гажиг заслын эмчилгээ нь энэхүү буруу зуршлийг засах гол арга зам нь болно.
Энэүү эмчилгээ нь 2 үе шаттай байдаг.
- Буруу зуршил засах хэлний, булчингийн дасгалууд болон тэлэгч зэмсэг (эрт үеийн эмчилгээ)
- Гажиг заслын уламжлалт эмчилгээ болох бракет эмчилгээ (2 шатны эмчилгээ)