Хүмүүсийн цахим орчинд тавьдаг сельфи зургаар тухайн хүний эрүүл мэндийг тодорхойлж болох болжээ. Үүнтэй холбоотой Канадын Торонтогийн их сургуулийн эрдэмтэд шинэ туршилт хийжээ. Тэд трансдермал технологийн оптик зураг гэж танигдсан технологийн хөгжлөөр дамжуулж гар утсаар цусны даралтыг тодорхой хэмжиж болох аргыг нээсэн байна. Ухаалаг гар утсанд суурилуулсан оптик мэдрэгч хүний биеийн цусны улаан эсэнд агуулагдаж эд эс хүчилтөрөгчийг зөөвөрлөж тэнд ялгарсан нүүрсхүчлийн хийг уушиг руу шахдаг уурагт туссан улаан гэрлийн зургийг авч чадна. Судалгааны ажилд бичсэнээр цусанд орсон өөрчлөлтийг хэмжих, харах боломжтой ажээ.
Эрдэмтэд хүний царайны тунгалаг шинжийг анхаарч туршилтад оролцсон 1328 хятад, канад хүний цусны даралтыг хэмжсэн байна. Мөн тэдний нүүр царайны хоёр минутын бичлэгийг iphone утсаар хийжээ. Бичлэгээс цус хүний нүүрний өөр өөр хэсэгт очсоноор энэ мэдээллийг олж авч болно гэж энэ туршилтыг удирдсан эрдэмтэн Канг Ли ярьжээ. Канг Ли хэрэглэгчиддээ трансдермал технологийн оптик дүрсний программыг ашиглаж нүүрнийхээ бичлэгийг 30 секунд хийх, стрессийн төвшин, зүрхний цохилтыг хэмжсэн мэдээллийг хүлээж авах боломжтой "Анура" апплекейшнийг бүтээсэн Нуралогикс компанийн захирал юм. Мөн энэ аппликейшныг ашигтай, ялангуяа цусны даралт өндөртэй хүнд хэрэгтэй учраас сайжруулахын тулд тэдний тухай олон баримтыг цуглуулах шаардлагатай. Гэхдээ энэ нь их хэцүү.
Учир нь ийм өвчтэй хүмүүс эмээ тогтмол уудагтай холбоотой гэж мэдэгдэлдээ дурджээ. Бид тэднийг эмээ уухгүй байхыг хүсч чадахгүй. Гэхдээ заримдаа энэ аппликейшныг цусны даралт ихтэй хүнд туршиж үзэхийг зөвшөөрсөн хүмүүс бидэнд тусалдаг гэв. Эрдэмтэд харилцаа холбоо муутай хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглах боломжтой олон аппликейшн байдаг гэж ярьсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин