Эрүүл амьдралын дадал хавдраас сэргийлнэ

Сүүлийн жилүүдэд хавдар туссан хүн явах тусам олширч байна. Америкийн судлаачид эрүүл чийрэг амьдралын дадал зуршил нь хорт хавдраас үр дүнтэй сэргийлж чадахыг нотолжээ. Судлаачид арав гаруй жилийн судалгааны дүнд биеийн жинг барьж, дасгал хөдөлгөөн хийж, хүнсний ногоогоор гол болгосон дадлыг бий болгож, архи бага уувал хорт хавдар тусах хэмжээг 10% - 45%-иар бууруулж болно. Нэгэнт хорт хавдар туссан бол дээрх дадлыг баримталж чадвал үхэлд хүрэх хэмжээ мөн 14%-61% -иар буурах болно гэсэн дүгнэлтийг гаргав. Судлаачид мөн “Дээрх амьдралын дадлыг баримтлах нь хөхний хавдар, савны хавдар, ходоодны хавдар тусах хэмжээг илт бууруулж болно. Эрүүл амьдралын дадлыг баримталдаг  эмэгтэйчүүдийн хөхний хавдар тусах хэмжээ нь эрүүл  амьдралын дадлыг баримталдаггүй эмэгтэйчүүдээс 60 хувь бага байдаг” гэжээ. Хоол ундны дадал зуршлаа өөрчилж, дасгал хөдөлгөөн хийх зэргийг урт хугацаагаар баримтлах нь эрүүл чийрэг байх чухал баталгаа юм.
 
Найруулагч:
Улаанаа
Эх сурвалж:
http://www.mgyxw.net
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан