Дасгал, хөдөлгөөн нь эрүүл мэнд, бие бялдар, оюун санааны хувьд тустай. Тэгээд ч зогсохгүй хүнийг мөнгөнөөс илүү аз жаргалтай болгодог болохыг Оксфорд, Йелийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулжээ.
“The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг хийхийн тулд эрдэмтэд 1.2 сая Америк хүнээс судалгаа авчээ.
Судалгаанд оролцогчдоос “Өнгөрсөн 30 хоногт та хэчнээн удаа сэтгэлийн хямралд өртсөн бэ? Стресс, гутрал, ганцаардал, дарамт гэх мэт” зэрэг хэд хэдэн асуулт асуусан байна. Дараа нь тэднээр 75 төрлийн дасгал хөдөлгөөнөөс сонгуулжээ. Ингээд үр дүнг харахад спортоор хичээллэдэг хүмүүсийн сэтгэлийн дарамтад орох нь цөөн бөгөөд спортоор хичээллэдэггүй хүмүүсээс илүү мөнгө олдог болох нь ажиглагдсан байна.
Судалгаагаар долоо хоногт 3-5 удаа 30-60 минутаар дасгал хийх хамгийн тохиромжтой бөгөөд дасгал хийх тусам хүний оюун бодол илүү гэгээлэг, эерэг болдог байна. Тэр дундаа багийн спорт хүний эерэг бодлуудыг өдөөдөг аж.
Эх сурвалж: Business Insider