Ж.ЦОГ
Германы Засгийн газраас сургуулийн насны бүх хүүхдийг вакцинд заавал хамруулах шийдвэрээ дахин хэрэгжүүлэхээр болсныг CNN уламжлав. Хүүхдээ вакцинд хамруулахаас татгалзсан болон орхигдуулсан гэр бүлийг өндөр хэмжээний торгуулиар шийтгэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж байна. Энэ төсөл ёсоор бүх хүүхдийг цэцэрлэг болон сургуульд орохоос нь өмнө хийлгэх ёстой бүх вакцинд заавал хамруулах ёстой аж.
Германы парламент энэ хуулийн төслийг баталбал гэр бүлүүд хүүхдээ вакцинд хамруулсан талаарх нотолгоогоо бүрдүүлэх ёстой бөгөөд хууль зөрчвөл 2500 евро буюу 2800 ам.долларын торгуульд унах юм. “Хүүхэд цэцэрлэг, сургууль, эсвэл асрагчаар асруулдаг байхаас үл хамааран бид бүх хүүхдийг улаан бурхан, улаанууд зэрэг өвчний халдвараас хамгаалахыг хүсч байна” гэж Германы Эрүүл мэндийн сайд Женс Спан мэдэгдэлдээ дурджээ.
Европын халдварт өвчнөөс сэргийлэх төвийн мэдээллээр тус тивд өнгөрсөн оны 2-3 дугаар сард дээрх өвчний халдварын хамгийн өндөр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвдсөн хүний тоо 651-д хүрсэн байна. Германы Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр өнгөрсөн сарын дунд үед энэ өвчний халдвар Герман улсад 429 тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn