Наргил модны самар нь маш их уураг, амино хүчил, витамин агуулдаг жимс. Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, дархлаа сайжруулдаг төдийгүй тамир тэнхээ сэргээдэг. Наргил модны самрын тосыг хүн төрөлхтөн олон зүйлд ашигласаар ирсэн. Зарим эх сурвалжид кокос гэж нэрлэгдэх энэхүү тосыг 101 төрлийн ашиг тустай хэмээн бичсэн байх аж. Эрүүл мэнд, гоо сайхан, анагаах ухаан, хүнс гээд өдөр тутамдаа бид түүнийг хэрэглэж болно. Бусад тостой харьцуулахад наргил модны тосны хайлах чадвар өндөр. Хайлаад хэт шингэрээд байвал та тасалгааныхаа темпартурыг багасгах шаардлагатай. Тасалгааны темпартурт буюу 24-25 хэмд байлгавал тохиромжтой. Түүнийг хөргөгчинд хэсэг зуур байлгахад л хатуу төлөвт шилжинэ. Та хоол хүнсэндээ хэрэглэх бол хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Харин үс, арьс арчилгаанд хэрэглэх бол тасалгааны темпартурт байлгаж, хэрэглэх хэмжээгээрээ халбагадан аваарай.
АМНЫ ХӨНДИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАНА
Кокосын тосоор амаа зайлах нь эрүүл мэндээ хамгаалахын тулд өглөө бүр зайлшгүй хийх хэвших зүйлсийн нэг. Амны хөндийн нянгуудыг устгах үйлчилгээтэй. Нэг цайны халбага кокосын тосоор амаа 10 минут орчим зайлаарай. Хэрвээ та хүсч байвал 20 минутын турш үргэлжлүүлсэн ч болно.
НҮҮРНИЙ БУДГИЙГ ЦЭВЭРЛЭНЭ
Кокосын тос танай угаалгын өрөөнд байх ёстой бүтээгдэхүүний нэг. Энэ тос нь нүүрний будгийг арилгахад сайн үйлчилгээ үзүүлнэ. Нүүрээ зөв угаасны дараа үлдэгдэл будгийг арилгахын тулд кокосын тосыг ашигладаг.
АРЬС ЗӨӨЛРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ
Хэрвээ та арьсаа хүүхдийнх шиг булбарай зөөлөн болгохыг хүсч байвал кокосын тосыг санал болгоё. Усанд орчны дараа энэ тосыг тогтмол хэрэглэх нь арьс арчилгаанд сайнаар нөлөөлнө. Мөн хөлнийхөө үсийг хуссаны дараа кокосын тос түрхвэл үс нь зөөлөн, жигд ургадаг байна.
ҮС ЧИЙГШҮҮЛЭГЧ БАЙГАЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
Кокосын тос нь таны арьс болон үсэнд маш сайн шингэцтэй байх болно. Хуурай үсийг чийгшүүлэх зорилгоор кокосын тосыг түрхэж, массажилна. Үүний дараа үсэндээ гялгар уут углаж 30 минут болгох хэрэгтэй. Эцэст нь шампунь болон ангижруулагчаар зайлж угаагаарай.
БАГА ХЭМЖЭЭНИЙ ШАРХЫГ АНАГААНА
Наргил модны тос нь антиоксидантын түвшин, уургийг нэмэгдүүлдгээрээ шархыг хамгийн сайн анагаагч юм. Шархыг цэвэрлэн, хуурайшуулсны дараа энэхүү тосыг түрхэхэд хэдэн өдрийн дараа гэхэд шарх бүрэн эдгэрдэг аж.
ҮРЧЛЭЭГ БАГАСНА
Наргил модны тосны оролцоотойгоор үрчлээтэхийг удаашруулах боломжтой ажээ. Энэхүү тосны антиоксидант нь таны арьсыг хөгшрөлт, үрчлээнээс хамгаалах болно. Кокосын тосыг өдөр бүр эсвэл шаардлагатай үедээ арьсандаа түрхэж болно.
ТУУРАЛТ БОЛОН ТҮЛЭНХИЙД ТҮРХЭНЭ
Кокосын тосыг тууралт болон түлэнхийд эмчилгээний зорилгоор ашиглаж болдог байна. Живхнээс харшилсан хүүхдийн тууралтад гайхалтай үр нөлөө үзүүлдэг ажээ. Багахан хэмжээтэй кокосын тос нь л арьсыг тайвшруулан, тууралтыг арилгаж, түлэнхийг эмчлэхэд хангалттай байдаг гэнэ.
ҮС УНАЛТЫГ БАГАСГАНА
Кокост агуулагддаг уураг нь үсний ургалтыг дэмждэг. Хуйхандаа түрхэж таван минутын турш массаж хийгээд нэг цаг орчим байлгаарай. Дараа нь шампунь, ангижруулагчаар зайлан угаах хэрэгтэй. Долоо хоногт хэд хэдэн ийм маягаар давтан угаах хэрэгтэй.
ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛНЭ
Ходоод гэдэсний эмгэгүүд, тэр дундаа цочромхой гэдэсний хам, өтгөн хатах, шархлаат колит, ходоодны үрэвсэл зэрэг өвчин түгээмэл болж байна. Эдгээр нь пробиотикийн дутагдал болон буруу хооллолт зэргээс үүдэлтэй байдаг ажээ. Кокосын тосны хүчил нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг аж. Хоол идэхийн өмнө нэг халбага кокосын тос хэрэглэж заншвал хоол боловсруулах замын өвчлөлөөс сэргийлж чадна.
АРЬСЫГ ГОЙД ЧИЙГШҮҮЛНЭ
Наргил модны тос нь хүн бүрийн хэрэглэх хэрэгтэй байгалийн гайхамшигт тос юм. Үүнийг өдөр бүр хэрэглэх нь таны арьсны сорвийг арилгаж, суналтаас хамгаална. Арьсаа үргэлж сайхан байлгахыг хүсч байвал кокосын тосыг ч мөн үргэлж өөртэйгээ хамт байлгаарай. Хүүхдийн арьсанд ч түрхэж болох тул өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой.