УЛААН ДАРСАНД ДАРСАН САРМИС 100 ГАРУЙ ӨВЧНИЙГ АНАГААХ ТУСТАЙ

Сармисыг улаан дарсанд дарснаар хоёр бүтээгдэхүүний аль алиных нь ач тустай шинж чанар нийлж, цус цэвэршүүлэх, дархлаа сайжруулах, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, бие организм дахь илүүдэл давсыг гадагш ялгаруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, эрч хүч бэлэглэх, аливаа халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач тустай. Сармис болон дарсны бэлдмэл хамрын ханиадыг түргэн хугацаанд эдгээнэ. Үүнээс гадна хорт хавдрын эсрэг ч үйлчилгээтэй.
Танд юу хэрэгтэй вэ?
  • 12 хумс сармис,
  • сайн чанарын 500 мл улаан дарс.
Хэрхэн бэлтгэх вэ?
  • Шилэн саванд улаан дарсаа хийж, дээрээс нь цэвэрлэсэн сармисаа хийж хутгана.
  • Энэ бэлдмэлд хятад биш харин монгол сармис ашиглахыг зөвлөж байна. Учир нь хятад сармис анагаах ач тус багатай байдаг.
  • Сармисаа бүхлээр нь, мөн нэг хумс сармисыг голоор нь хувааж ч хийж болно. Хувааж хийвэл бэлдмэл илүү хүчтэй үйлчилгээтэй байх болно.
  • Шилэн саваа таглаад, хоёр долоо хоногийн турш гэрэл тусахгүй, сэрүүн газарт хадгална. Ингэхдээ өдөр бүр бэлдмэлээ 2-3 удаа сэгсэрч байх хэрэгтэй.
  • Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ шүүж, тунгалаг биш өнгөтэй саванд хийж хадгална.
Хэрхэн хэрэглэх вэ?
Нэг сарын турш өдөрт 2-3 цайны халбага бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Жилд хоёр удаа нэг сарын хугацаатай тус бэлдмэлийг хэрэглэж болно. Ойр зайтай хэрэглэхийг хориглоно.
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл