АНУ-ын эрдэмтдийн гаргасан сүүлийн судалгаанаас үзэхэд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулснаар эрүүл чийрэг болоод оюун ухаанаа сэргэг байлгах шилдэг арга болох нь тогтоогджээ.
АНУ-ын эрдэмтдийн гаргасан сүүлийн судалгаанаас үзэхэд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулснаар эрүүл чийрэг болоод оюун ухаанаа сэргэг байлгах шилдэг арга болох нь тогтоогджээ. Тодруулбал тэтгэврийн насны хүн тэтгэвэртээ гарахгүй ажлаа үргэлжлүүлэн хийснээр сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал жил бүр гурван хувиар буурдаг байна. Тиймээс тэтгэвэрт гарах дундаж наслалтыг 65 болгох нь хүний эрүүл мэндэд тустай, зөв шийдэл гэж судлаачид дүгнэжээ.
Олон эрдэмтэн, судлаачид ахмад настай хүмүүсийг эрүүл чийрэг байхын тулд хөдөлгөөнтэй байж, өдөр бүрийг эрч хүчтэйгээр угтахыг зөвлөдөг. Хамгийн чухал нь хүн өдөр бүр ийм байснаар хүний тархинд сайнаар нөлөөлж, улмаар насны доройтол болоод сэтгэцийн аливаа өвчлөлөөс сэргийлэх чухал хүчин болж байдгийг хэлж байна. Үүгээр ч зогсохгүй, тэтгэвэртээ гарах хугацааг хойшлуулах нь ахмад настай хүмүүсийн хувьд эрүүл байхад хамгийн тусгай арга болохыг Францын засгийн газраас хэрэгжүүлсэн эрүүл мэндийн судалгаа харуулж байна.
Тиймээс барууны зарим орнууд тэр дундаа Франц улс тэтгэврийн насыг 65 хэмээн зааж өгсний дээр ард иргэдээ улам эрүүл чийрэг байлгахын тулд иргэдийг хүссэн хугацаагаараа нь ажиллуулахыг зөвлөж байна. Учир нь хүн эрт тэтгэвэртээ гарснаар улам ганцаардаж, сэтгэл зүйд нь өөрчлөлт орж, улам өтөлдөг болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ ч утгаараа судалгаанд оролцсон нийт сая орчим хүмүүсийн тал нь тэтгэвэртээ гарах хугацаагаа хойшлуулж ажлаа үргэлжлүүлэн хийснээр сэтгэцийн холбогдолтой аливаа өвчлөл, хорт хавдраар өвчлөх магадлал буурдаг болох нь нотлогдсон байна. Үүний шалтгаан нь хүн ажлаа хийснээр идэвхтэй эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ байнга харьцаж, оюун ухаанаа сэргэг байлгаж байгаа нь сэтгэцийн төрлийн өвчлөлөөс сэргийлдэг юм.
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | www.solongonews.mn |