Игүүшин эмийн ургамал хатигийг ор мөргүй арилгадаг

Монгол орны нутагт хаа сайгүй игүүшин гэх ургамлын ач тус, эрдэм чадлыг тэр болгон хүн мэддэггүй. Эмийн ургамлын ном сударт цөс хөөх, халуун бууруулах, ходоодны шарх зэрэгт ууж хэрэглэнэ гэж тэмдэглэсэн байдаг. Бидний багад эмээ маань үхэрт гэдсээ цоо мөргүүлсэн үнээгээ игүүшинг буцалгасан халуун усанд хандлан дэвтээж навчаар нь гаднаас нь шавшиж түүгээр нь боож хандыг нь уулган эдгээж байсныг санадаг юм. Хэдэн жилийн өмнө хатиг гарч элдэв эм тан тариа мариа цус солиулах ч гэх шиг элдэв юм болоод эдгэрдэггүй аргаа бараад байтал нутгийн өвгөн таарч учир зовлонгоо ярьтал чи игүүшин мэдэхгүй гэж зэмлээд уух аргыг нь зааж өгсний нь уухад хоёр гуравхан хоноод л ор мөргүй эдгэсэн юм.
Дараахан нь нэг танил маань пара парктит гэх өвчнөөр өвдөөд тэр нь байн байн давтан гарч зовоодгийг дуулаад өвгөн ахын зөвлөснөөр 50 гр буюу нэг уут игүүшинг 1.5 л буцалгаад халуун усанд хийн түүнийгээ халуун саванд хийж 5-6 цаг хандлаад түүнийгээ аяга аягаар нь цай шиг уулгасаар ор мөргүй эдгээж билээ.
Түүнээс хойш тэр өвчнөөр өвдөөгүй гээд надад байнга талархаж явдаг юм. Энэ шидэт гэмээр ургамал манай сайхан оронд элбэг ургадаг тул олдоц элбэгтэй одоо эмийн сангуудад 50 гр-аар савласан нь 500 төгрөгөөр зарагдаж байна. Ийм ачит ургамал байдгийг мэддэг нэгэнд сануулж мэддэггүйд нь дуулгах гэсэн юм.
Эмийн ургамал сонирхогч Ц.Жаргалсайхан
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан