УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор Ph.D Б.Өнөрмаагийн ахласан судалгааны баг бага насны хүүхдийг чиглэсэн бэлгийн хүчирхийллийн талаарх судалгаа хийжээ. Уг судалгаанд 2012-2016 оны хооронд шүүхээс шийдэгдэж, таслагдсан 250 хэргийн хавтаст хэрэгт дүн шинжилгээ хийснээс гадна бага насны хүүхдийг хүчирхийлж, шүүхээс ял сонссон 10 ялтантай ярицлага хийсэн байна. Ингээд судалгааны дүгнэлтийг тоймлон хүргэе.
Хүүхдэд хэрцгий хандаж байгаагийн нэг хэлбэр бол бэлгийн хүчирхийлэл (Child sexual abuse) юм. ХЭҮК-ийн 16 дахь илтгэл дэх мэдээлэлд үндэслэн зарим тооцоог хийж үзэхэд 2016 онд өмнөх оноос 11.4 хувиар өссөнийг хоёрт, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдүүдийн эзлэх хэмжээ 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд 78.2 хувь болж зургаан хувиар өссөн байна.
2016-2017 оны III улирлын байдлаар нийт 228 гэмт хэрэгт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 89.9 хувь буюу 205 гэмт хэрэгт бага насны 213 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон байна.
Бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн сарыг судалгаанд хамрагдсан хэргийн хүрээнд тодруулахад энэ төрлийн хэрэг бүх саруудад өндөр үзүүлэлттэй байгаа чнаймдугаар сар хамгийн олон хэрэг үйлдэгдсэн байна. Мөн хоёрдугаар сард бусад сараас илүү өндөр давтамжтай байна. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хүүхдүүдийн сургууль амарсан, мөн орох үед энэ төрлийн гэмт хэрэг ихээр гардаг
Гэмт хэргийн хохирогчдын ердөө 4.5 хувь нь бусдын тусламжийг авсан бол гэмт хэрэг үйлдэгчдийн 65.6 хувь нь хохирогчийг ганцаараа байхад нь, 21.3 хувь нь бусдын дэргэд буюу хохирогчид туслах боломж бага буюу бусдын хяналт сулрах сиймхий ашиглаж, 8.6 хувь нь хамт байсан хүмүүстэйгээ хүчингийн хэрэг хийжээ.
Үүнийг нарийвчилсан үр дүнгээс харвал, шүүхээр шийдвэрлэсэн гэмт хэргийн материалд хийсэн шинжилгээний үр дүнгээр хэрэгт холбогдогчдын 115 буюу 46 хувь нь ураг төрлийн буюу инцест, 98 буюу 39.2 хувь нь ураг төрлийн бус таньж мэддэг, 37 буюу 14.8 хувь нь огт танихгүй хүн байна.
Хохирогч хүүхдүүдийн 40,8 хувь нь өрөөсгөл, хойт эцэг эхтэй, өргөж авсан юм уу эцэг, эхгүй гэх мэт ямар нэг байдлаар гэр бүлийн хэвийн бус орчинд өсөж торниж буй бөгөөд 27,6 хувь нь дагавар хүүхэд, 1,2 хувь нь өргөмөл байгаа бол 70,8 хувь нь тухайн гэр бүлийн төрсөн хүүхэд байв. Хохирогч хүүхдүүдийн дунд аавтайгаа (16.4%) ээжтэйгээ (8.0%) дотно бус хөндий харилцаатай, эх эцгээ тэвчдэггүй, үзэн яддаг гэсэн (тус бүр 0,4%) эцэг эхтэйгээ таагүй харилцаатай хүүхдүүд ч байна.
Зөвхөн 2016-2017 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хохирогчдын 26.3 хувь буюу 56 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд давтан өртсөнөөс 30.4 хувь буюу 17 хүүхэд удаан хугацааны турш буюу 3-7 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байжээ.
Судлагдсан гэмт хэргийн тохиолдлуудад, гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хүйсийн эрэгтэй хүмүүс, насны хувьд дунд 44 хүртэл насныхан 88 хувийг эзэлж байгаа бөгөөд үүний дотор 25-34 хүртэл насныхан 31.6 хувийг, 18.24 насныхан, 24 хувийг, 35-44 насныхан 19.6 хувийг, 17 хүртэл насныхан 12.8 хувийг эзлэж байна.
Өрхийн амьжиргааны түвшний хувь дундаж болон түүнээс доош амьдралтай өрхөд амьдардаг хүмүүс (98.4%) дийлэнх хувийг эзлэж байгаа бөгөөд олонх нь өрхийн орлого бүрдүүлэхэд оролцдоггүй (58.0%) өрхийн орлого бүрдүүлэхэд оролцдоггүй. Тэдний талаас дээш хувь нь гэр бүлтэй боловч гэр бүлийн өмнө маш бага, бараг гэр бүлгүй хүмүүстэй төстэй үүргээ ухамсарлах байдал сул, харин өөрийгөө хэт өндрөөр үнэлж байгаа нь судалгааны мэдээлэл дэх баримтаас харагдаж байна. Боловсрол, хөдөлмөр эрхлэлт, өөрийн үнэлэмж (бодит байдлаас хол зөрүүтэй), үнэт зүйлийн баримжаалал, хуулийн талаарх мэдлэг, гэр бүлийн өмнө хүлээж буй үүрэг зэргийг харуулсан үр дүнд үндэслэн дүгнэхэд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн дийлэнх хэсэг нь бие хүний хувьд бүрэн төлөвшөөгүй гэх дүр зураг ажиглагдаж байна.
Гэр бүлийн харилцааны хувьд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс 5 хүн тутмын нэг нь гэр бүлийнхэндээ ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлж байсан нь тогтоогдсон бөгөөд хэлбэрийн хувьд (85.4%) бие махбодийн болон сэтгэл санааны хувьд дарамтыг хамтад нь үзүүлдэг.
Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн дийлэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Хэрэглээний түвшний хувьд өсвөр үеийнхнээс бусад нас, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн хувьд ялгаатай хүмүүсийн дийлэнх олонх нь тодорхой давтамжтай хэрэглэдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олонх нь хэрцгий дошгин аашилдаг бөгөөд гэр бүлтэй, хүүхэдтэй байх нь хэрэглээ болон заан авирт нь төдийлөн нөлөөлдөггүй бөгөөд энэ тэднийг үнэт зүйлийн баримжааллаа алдсаныг илтгэнэ. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 47.2 хувь нь хэрэг үйлдэх үедээ, архи согтууруулах ундаа хэрэглсэн байсан нь архинаас үүдэлтэй эрсдэл өндөр байгааг харуулж байна.
Судалгаанд хамрагдсан эрүүгийн 250 хэрэгт гэмт хэрэг үйлдсэн хүний амьдралын түүхийг тодруулахдаа гэр бүлийн гишүүдээс нь түүний зан төлөвийн талаар тодруулсан бөгөөд тухайн хүний бэлгийн амьдрал, нийгэмд дасан зохицох чадвар, сэтгэл зүйн онцлогийн талаар тодруулсан тохиолдол нэг ч байхгүй байна.
Гэр бүлийн уур амьсгалын хувьд судалгаанд хамрагдсан эрүүгийн хэргээс 1 буюу 0.4 хувь нь өөрийн гэр бүлийг халуун дотно найрсаг харилцаатай болохыг тэмдэглэсэн бол 70 буюу 28.0 хувь нь энгийн нэгэн хэвийн харилцаатай гэж, 13 буюу 5.2 хувь нь дотно бус хөндий харилцаатай гэжээ. Энэ нь судлагдсан хэргийн 84 буюу 33.6 хувийг эзлэж байгаа бөгөөд үлдсэн 66.4 хувь буюу 166 тохиолдолд хавтаст хэрэгт шалгаж тэмдэглэсэн зүйл байхгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүний өссөн гэр бүлд хүчирхийлэл үйлдэгддэг байсан эсэхийг тодруулахад 236 хүний хэргийн материалд үүнийг шалгаж тогтоогоогүй байна. Зөвхөн 1 тохиолдол хүчирхийлэлтэй байсан тухай тэмдэглэн үлдээсэн бол 13 тохиолдолд хүчирхийлэлгүй байсан гэж тэмдэглэжээ.
Гэмт хэрэгт холбогдсон 250 (хэрэг бүртгэлд тэмдэглэгдсэн 10 тохиолдолд удамд нь гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй гэж тэмдэглэсэн) хүнээс 67 нь буюу 26.8 хувь нь өмнө нь ял шийтгэл хүлээж байсан бөгөөд тэдний 18 нь тэнсэн, 41 нь хорих ял, 6 нь хорихоос өөр төрлийн, 1 нь ял хойшлуулсан, мөн адил 1 хүн өршөөгдөж байсан бөгөөд дийлэнх тохиолдолд хулгай, хүчин, эдийн засаг-өмчлөх эрхийн эсрэг, танхай, бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байж. Эдгээр хүмүүсийн дотор бэлгийн хүчирхийлэлд хоёр дахь удаагаа холбогдсон 20 хүн байгаагаас өмнө үйлдсэн хэргийн улмаас ял шийтгүүлснээс 8 жилийн хойно (min 3, max 12), ял эдэлж дууссанаас хойш 4 жилийн дараа (min 1, max 9) дахин бэлгийн хүчирхийлэл дахин үйлдсэн байна.
Бэлгийн хүчирхийллийн тархалт бүртгэгдсэн, шийдвэрлэгдсэн хэргийн тооноос хэд дахин өндөр байх магадлалтай, цаашид өсөх хандлагатайг судалгааны дүнгээс гарч буй дараах үндэслэлүүд харуулж байна. Үүнд:
1) Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг хэргүүд аль аль нь буурахгүй тархалт өндөр[1] хэвээр байна. Гэр бүлийн хүчирхийлэл тархмал байгаа нь ирээдүйн хүчирхийлэгчийг, хүчирхийлэлд хүлцэнгүй хандагч субъектыг “бэлтгэж, төлөвшүүлж” байгаа тул цаашдаа чөсөх хандлагатай гэж үзэх нэг үндэслэл болж байна.
2) Бэлгийн хүчирхийлэл нууц далд явагдаж, дарагдаж өнгөрөх нь нийтлэг байгаа нь хүчирхийллийн үйлдлийг болон үйлдэгчийг өөгшүүлэх далд нөхцөл шалтгаан болж байна.
3) Хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн талаарх иргэд, олон нийтийн зөв ойлголт, хандлага төлөвшөөгүй, түүнээс хамгаалах урьдчилан сэргийлэх арга барилд суралцаагүй, энэ талын мэдлэг ойлголт хангалтгүй байгаа нь цаашдын өсөлтийг дэмжих бас нэг суурь нөхцөл шалтгаан болж буй юм.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүд 2-17 насны хүүхдүүд байгаагаас хэт нялх балчир 2-5 насны хүүхдүүд 6 хувь, сургуулийн бага насанд хамаарах буюу 6-10 насны хүүхдүүд 29 хувь, дунд ангид хамаарах буюу 11-14 насныхан 53 хувь, ахлах ангид хамаарах насны хүүхдүүд буюу 15-17 насныхан 12 хувь нь байв. Хохирогчдын дундаж нас 11, хамгийн их тохиолдсон нас нь 13. Хүйсийн хувьд хохирогчдын дунд ганцхан эрэгтэй байсан бусад нь охид байв. Аймаг орон нутагт нийт хохирогчдын 55.6 хувь нь, Улаанбаатар хотод 42.2 хувь нь байна. Хохирогч хүүхдүүд амьжиргааны түвшин доогуур ядуу, нэн ядуу айлын хүүхдүүд (40 хувь) дундаж айлын (54 хувь) хүүхдүүд давамгай, боломжийн амьдралтай айлын хүүхдүүд маш бага хувийг эзлэж байна.
Хохирогчийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах үйлчилгээ ямагт хийгдэж ирсэн (1-ээс бусад тохиолдолд) бол харин сэтгэлзүйн оношлогоо, эмчилгээ, бие эрхтэнд учирсан эмгэгийг эмчлэх үйлчилгээ туйлын хангалтгүй явагдаж иржээ.
Тухайлбал, нийт тохиолдлын 99.2 хувьд нь хохирогчийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан бол эсрэгээрээ сэтгэл зүйн оношлогоонд хамрагдаагүй хүмүүс 67.6 хувь, бие махбодид учирсан эмгэгийг эмчлээгүй тохиолдол 70.8 хувь, сэтгэл зүйн эмчилгээ хийлгээгүй хүмүүс 87.2 хувьд хүрчээ.
Судалгаанд хамрагдсан 250 тохиолдлоос 238 буюу 95.2 хувийг хохирлыг нөхөн төлүүлэх талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй байна. Энэ хохирогчийн эрхийг хангах ажиллагаа хангалтгүй байгаа нь харагдаж байна.
Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоох үзлэг шинжилгээнд бүлэн хамруулсан боловч сэтгэлзүйн оношлогоо, эмчилгээ, бие эрхтэнд учирсан эмгэгийг эмчлэх үйлчилгээ хангалтгүй байна. Тухайлбал, нийт тохиолдлын 99.2 хувьд нь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоох үзлэг шинжилгээнд хамруулсан бол сэтгэл зүйн оношлогоонд хамрагдаагүй хүмүүс 67.6 хувь, бие махбодид учирсан эмгэгийг эмчлээгүй тохиолдол 70.8 хувь, сэтгэл зүйн эмчилгээ хийлгээгүй хүмүүс 87.2 хувьд хүрчээ.
Хүчирхийллийн улмаас хохирогчдын 53,6 хувь нь сэтгэл санааны байдал хэвийн бус, тогтворгүй болж, 0,8 хувь нь сэтгэцийн эмгэг, өөрчлөлттэй болжээ.Хохирогчдын 9,2 хувь нь заг хүйтэн, тэмбүү, трихомониаз зэрэг бэлгийн замын халдварт өвчний халдвар авсан.
Хохирогчдын 67.2 хувь нь өөрөө бусдад мэдэгдсэн бол гэр бүлийн гишүүн 52 хэрэгт, хамаатан садангийн хүн 9 хэрэгт, хөршийн болон өөр бусад хүмүүс 6 хэрэгт хохирогчийг бусдад хүчиндүүлсэн талаарх мэдээллийг гаргасан бөгөөд 12 хэрэг нь эмч, эмнэлгийн байгууллагын шинжилгээгээр тогтоогдсон байна.