Жирэмсэний үед гэдсэн дэх хүүхэд эхээрээ хооллодог учир, ээж нь ердийнхөөс ч илүү тэжээллэг, чанартай хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Ялангуяа жирийн үед ч дутагдалд орчих гээд байдаг кальцийг хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг.
Харин жирэмсэн эхчүүд болон хүүхдийн хувьд кальци нь ямар үүрэгтэй байдаг бол? Энэ удаа жирэмсний үед кальци хэрэгтэй болдог шалтгаан болоод түүний үр дүн, олж авах хэмжээ, дутагдалаа нөхөхийн тулд хамгийн тохиромжтой хоол хүнс юу байдаг тухай танилцуулья.
Жирэмсэний үед кальци хэрэгтэй болдог шалтгаан
Хүүхэд гэдсэндээ өсч, томрохын тулд хэрэгтэй, гол тэжээлийг ээжээрээ дамжуулан авч байдаг тул жирэмсэний үед эмэгтэйчүүдэд ердийнхөөс ч илүү тэжээллэг, витаминтай хүнс хэрэгтэй болдог. Кальци нь гэдсэн дэх хүүхдийн яс, шүд бүрэлдэх, хөгжихөд зайлшгүй шаардлагаттай бөгөөд эх нь өөрийн биед шаардлагатай кальциас гадна хүүхдийн хэрэгцээг хангахуйцыг нэмэлтээр хэрэглэх ёстой байдаг.
Жирэмсэний үед авч байх ёстой кальци дутагдсанаар?
Хэрэв авч байх ёстой кальци дутагдввал ээжийнх нь яс, шүд нь хэврэг болох магадлалтай. Учир нь жирэмсэн эх өөрийн шүд болон ясанд хуримтлагдсан кальцийг хүүхэддээ өгч байдаг. Хүний бие нь цусандаа хэрэгцээт кальцийг нэгэн хэмжээнд хадгалж байхаар зохицуулагдсан байдаг бөгөөд цусан дахь кальцийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа үед жирэмсэн эх өөрийн шүд, ясан дахь кальциар хүүхдээ тэжээдэг. Түүнээс болоод эхийнх нь ясны нягтрал нь буурч, зөөлрөх аюултай байдаг.
Жирэмсэний үед өдөрт авч байх ёстой кальцийн хэмжээ нь ямар байх ёстой вэ?
Өдөрт шаардлагатай тэжээлийн хэмжээний тухайд жишээ нь Японы Нийгмийн халамж, Хөдөлмөрийн Яам нь тогтоож өгсөн байдаг аж. Тэр нь байх ёстой хамгийн дээд, доод хэмжээг зааж өгдөг. Жирэмсний үед магни, төмөр зэргийг жирэмсэн болохын өмнөх үеэс илүү хэрэглэх хэрэгтэй болдог ч кальцийн тухайд их хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага байдаггүй. Ойролцоогоор өдөрт 650 мг кальци авахад болно гэж үздэг боловч өдөр тутмын амьдрал дээр хүнснээсээ кальцийг хангалттай авч чаддаггүйгээсээ болоод кальцийн дутагдалд орох нь элбэг байдаг. Үүн дээр харин анхаарч байх ёстой байдаг.
Өдөрт авч байх ёстой хэмжээний кальциа нөхөж чадаж байвал асуудалгүй.
Жирэмсэний үед кальцийн дутагдлыг нөхдөг хоол, хүнс
Жирэмсэн эх нь өдөр бүр хэрэгтэй хэмжээгээр кальцийг авч байхын тулд мэдээж кальци ихээр агуулдаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Доорх жагсаалт нь кальци ихээр агуулдаг хүнс тул та бүхэн мэдээд авахад илүүдэхгүй.
Сүүн бүтээгдэхүүн (Үхрийн сүү, бяслаг, ааруул гэх мэт)
Жижиг загаснууд
Лаврын навч, Гүнжидийн навч
Хамба цэцгийн навч, бууцай
Хатаасан сам хорхой
Далайн ургамал (далайн замаг, хижики)
Буурцагийн төрөл зүйл, бүтээгдэхүүн(Японы Натто, дүфү, бууцрагны сүү)
Хоол амтлагч болгон ашигладаг лаврын навч, гүнжидийн навч зэрэг нь кальцийг ихээр агуулсан байдаг тул хоол хийхдээ үргэлж ашиглаж байхад зүгээр. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг байх нь чухал. Ердийн үед хоолондоо ч кальци агуулсан ногоо болон бусад зүйлийг ашиглаж байх. Мэдээж хүн өөрийнхөө дуртай материалыг ашиглаж, хамгийн амттай хоол хийж идэх нь чухал.
Жирэмсэний үед кальцийг хэтрүүлэн хэргэлэхээс болгоомжлох
Жирэмсэн эхчүүд кальцийн дутагдалаас сэргийлж их хэмжээгээр хэрэглэх гээд байдаг талтай. Кальцийг шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэх хэрэглэх нь бие загатнах, бөөлжис хүрэх, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд “Цусан дахь кальцийн хэмжээ ихдэх эмгэг” өвчин болох магдлал өндөр. Тиймээс кальцийн нэг өдөрт авах дээд хэмжээг зарим нэг хөгжилтэй оронд 2500 мг гэж тогтоож өгсөн байдаг тул түүнээс хэтрүүлэхгүй байх нь зүгээр. Та бүхэн хоолныхоо балансыг барьж хүүхэддээ эрүүл яс, шүд бүрэлдэхэд нь дэмжлэг болгоорой.
Амжилт хүсье. Хамгийн эрүүл хүүхэд төрүүлээрэй.