Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр техник технологийн холбогдолтой ослын давтамж, цар хүрээ улам нэмэгдэх болсон. Судалгаанаас үзэхэд, манай улсад өнгөрсөн 2018 онд осол, гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын 142.665 тохиолдол, гадны шалтгаант нас баралтын 2920 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 23,7 хувь, нас баралт 11,2 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Зам тээврийн осол нь өвчлөлийн 3 дахь, нас баралтын 2 дахь шалтгаан болж буй бөгөөд 10-14 насны хүүхдүүд илүү өртөж, 2018 онд 50 хүүхэд нас барсан байна.
Иймд энэхүү асуудлыг олон нийтэд хүргэн осол, гэмтлээс урьдчлан сэргийлэхэд иргэдийн дуу хоолойг нэгтгэх зорилгоор “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан нэгэн зэрэг авто зам дагуу жагсаж, мэдээлэл сурталчилгааг хүргэн ажиллалаа.